Saturday, May 9, 2009

Казак vндэсний соёл, уран зохиолын өв уламжлал


сурталчилгаа »

Энэ vеэс сэтгэл тэнийж дуу хуурын ая эрчээ авдаг цаг:
Тєлийн дуу, ургах ногоо, алтан нарны илчээр
Тєлєв тєвшин, уран сайхан, бурханлиг увидаст хvчээр
Хайр булаам, сэтгэлд дуу хуураар ч цацал єргєн
Хавар цаг, нvvдэлчний шинэ он Наурыз ирлээ
Наурызын баярын мэнд хvргэе
Казахын алдарт найрагч авъяастны
Нандин эрдэнэсээр нь цацал єргєе!
Энэхvv баярыг угтан казах vндэстний соёл, заншил, уран зохиолын талаар цєєн зvйлийг єгvvлье.

Соёл гэдэг ухагдахуун єргєн утгатай. Vvнд сургууль, утга зохиол, урлаг, гар урлалын бvтээл, ард тvмний ёс зан заншил гэх мэт олон зvйл багтдаг. Нvvдэлчин ард тvмэн шинжлэх ухаан ба шинжлэх ухааны сургалттай сургууль соёлын систем vvсэж хєгжихєєс ємнє гvн ухаан, сурган хvмvvжvvлэх ухаан, сэтгэл зvй, зан Заншил, ёс суртахууны ухааныг уран зохиолын бvтээл, ая дуундаа шингээн, ард тvмэн дотор тvгээн дэлгэрvvлж, vр удамдаа уламжлан хєгжvvлж иржээ. Казахын зохиолчид Европ болон Оросын алдартай зохиолчдын эрдмээс ихээхэн зvйл суралцжээ. Казахын алдарт зохиолч Ахмед Байтурсанов: " Эрдэм боловсролгvй ард тvмэнтэй бол хvн хvмvvжлийг зєвхєн амьдралынхаа орчноос л авна. Харин эрдэм боловсролтой ард тvмэнтэй бол хvн хvмvvжлийг эцэг-эх, орчин ахуй, сургууль ба урлаг уран зохиолоос ч авна" гэжээ. Эрдэмтэн зохиолч Мухтар Ауезов: "Уран зохиол бол зохиолчдын соёлын харилцаа чадварыг сайжруулаад зогсохгvй хvмvvс хоорондын харилцааны гол хэрэглvvр болсон хэлний бvх дэвшилтэт зvйлийг тунгааж шvvнэ, хєгжvvлнэ, хэлбэржvvлнэ" гэсэн байна.

1. Зарим алдартай зохиолчдын уран бvтээлийн талаар дурсвал:
Казахын сонгодог алдарт зохиолч Абай Хунанбаев: 1845-1904 "Vхэшгvй мєнхийн сургамж vгээ vлдээсэн хvн vхэх биш мєнхєрдєг гэж би боддог" гэж хэлээд казахын яруу найрагт шинэ vеийг нээж урагш хєгжvvлсэн, сургамж vгээ vлдээсэн гvн ухаанч, сурган хvмvvжvvлэгч, сэтгэл зvйч, оновчтой мэргэн сэтгэгч их зохиолч шvvмжлэлт реализмыг авчирсан, хvvхэд залуу vеийн зєв хvмvvжлийн тєлєє зvтгэл гаргасан, бас казах тvмний тэр vеийн ёс заншилд тохирох дэвшилтэт хууль санаачлагч байсан билээ. Тэр яруу найргийн талаар сургахдаа "Яруу найраг бол vгсийн хаанчлал нь, vгийн cop нь. Дотроо шижир алт мэт єєгvй уран, утга тєгєлдєр. Уншихад хэлд хєнгєхєн, эвтэй. Сонсоход чихэнд их чимэгтэй, сэтгэлд илч єгмєєр нийцтэй. Гаднаа мєнгє мэт єнгєлєг, ганган бєгєєд тод гялалзам, яруу vгсээр уран дvрслэгдсэн, уран vгсийн сувдан хэлхээ нь" гэжээ.

Тvvний зарим сургамж vгсийг сонирховол:
"Эрдэм ном сураагvй байхад бvv бард
Байр сууриа олоогvй байхад бvv тухал ххх
Ариухан зvйлээ бохироор
Арилжихыг бурхан таашаахгvй


ххх

Хvмvvс тєєрєлдєхєд буг чєтгєр номлодог
Хvндэт элч, бурхад нь дордож зовдог
Мунхгаас минь боллоо гэж огт бодолгvй
Мундаг ухаантан нь чи гэж чєтгєрт л тусалдаг ххх
Сайн хvн сэтгэлээрээ
Сайн хvлэгдэлээрээ

ххх

Харсан бvхэндээ санаа чулуудан сарвагналгvй
Хатан зориг, авъяас чадлаа тvшээрэй
Єргєн хорвоогийн нэгэн тоосго нь чи юм
Єрєгдєх цэгээ зєв олж, тэнд бат зогсоорой" гэх зэргээр сургамҗтай чимэг сайтай яруу найраг их бичжээ.

Эдгээр сургамж vгс нь бvгд эрдэм номонд дуудсан, сурган хvмvvжvvлэх ба сэтгэл зvйн их ач холбогдолтой ухааруулсан vгс байдаг. Магжаан Жумабайев 1893-1938 vндэстнийхээ хэлийг дээдэлж, бусдаас эрдэм сурахыг уриалан дуудаж:
Гэгээт эрхээ олоогvй ч уужим, ундармал хэл минь
Гvн тунгалаг, хурц, хvчтэй, баялаг уран хэл минь
Турк гаралтай ард тvмний тvмэн vр садыг
Сvvн цагаан сэтгэлийн жимээр чи минь нэгтгэнэ

ххх
Харийнхан сансар-огторгуйд дvvлэн байна..
Харахад эрдмийн тvлхvvрийг нээцгээж байна
Нэг нь-сар, нэг нь-од, нэг нь -нар болоод
Нэндэх гэрэл гэгээт шимийг нь хvртэцгээж байна" гэжээ.

Зохиолч Дулат Бабатайев 1802-1874 "Аякез гол мєрний нэр минь хаашаа урсана вэ?" гэсэн найраглалдаа газар нутгийн cop нь Оросын оторчдод алдагдаж ард олон зовж зvдэрсэн талаар єгvvлэн:
"... Жирийн эгэл хєндий биш
Жимст мод нь найгасан
Тариа буудай, ургамал бялхсан
Таатай сайхан нутагт минь
Эргээрээ дvvрэн эрдэнэстэй
Эрхэм сайхан мєрєн минь
Хар буу зэвсгээ мєрлєсєн
Харийн мэдэлд ороход чинь
Нутгийн ноёд тал засах гэж
Цэргийн ахмадыг тойрч хонжоо эрж
Нугасгvй тэдний ємнє бєхєлзєнє
Хатан зориг нь тvмний минь мохлоо
Хаашаа урсана тунгалаг мєрєн минь..." гэжээ.
Энэ мэт олон зохиолч уран бvтээлдээ vнэнийг туурвихдаа бvх нийтээр нь муулан шvvмжилж, амьдралаас уйдаж цєхрєх vзвл баримтлаагvй, ард тvмэн ба ноёдыг ялган салгаж, хаант засгийн оторжуулах дарамтыг эсэргvvцэж ард олноо эрх чєлєєний тэмцэлд дуудаж байв. Оросын хаант засгийн их дарамтын эсрэг vзэл баримталсан зохиолч Ахмет Байтурсановыг 1886 онд 13 настай байхад нь эцэг болон ах нарыг нь Сибирийн цєллєгт явуулжээ. Єєрєє 1909 онд шоронд сууж, энэ vед эхдээ бичсэн нэгэн захидал шvлэгтээ "...Хvн алж, хулгай хийж, хvрээ талсан биш ч гэлээ хvv чинь арван гуравхан насанд дайсны суманд єртєєд эдгэрэхээргvй зvрх сэтгэлдээ авсан хvндхэн шарх эвлэршгvй vзэл, тэмцэлд дуудаж шоронд оров"...гэжээ. Октябрийн хувьсгалын дараа шинэ орчин vеийн казахын уран зохиолын vндсийг тавигчдын нэг зохиолч, багш, улстєрч, тєрийн зvтгэлтэн Сакен Сайпули 1894-1938 хилс хэрэгт хэлмэгдэж 1938 онд цаазлагджэа Тэр сайн яруу найрагч байсан ба уран бvтээлдээ єргєн уудам тал нутгийн омголон хvлэг, "хыран" бvргэд шиг зvг бvхэн давхиж, далавчаа дэвэн дvvлэн нисэх шиг цог жавхлантай бvтээн босгож амьдах vйл хэрэгт ард тvмнээ уриалан дуудаж байв.

Тэрбээр:
"... Омголон хvлгээ би унаад
Оргилуун сэтгэлээр нисэн дvvлж
Уудам хээр тал цуурайтал
Улам хvчтэй дуулан байна ..." хэмээн яруу тунгалаг дvрслэн бичдэг их авъяастай зохиолч байв. Иймээс ч зохиолчдоос анх удаа 1936 онд тvvний уран бvтээлийн 20 жилийн ойг тэмдэглэсэн боловч, 1937 онд залуугаараа хэлмэгдэж шоронд харамсалтай нас барсан. Казахын алдартай олон зохиолч Бейнбет Майлин 1894-1938, Илияс Жансvгиров /1894-1938/ нар хэлмэгдсэн ч гэсэн тэдний алдарт бvтээлvvд нь мєнхрєн vлджээ. Казахын уран зохиол их эртнээс аман хэлбэрээр vvсч дараа нь хятад, араб, туркээр бичигдэж, баялаг хэлбэрээр хєгжиж ирсэн ба орчин vед Оросын болоод гадаадын уран зохиолын шилдэг уран бvтээлийн ололтыг тусган хєгжсєн байна. Орчин vед сонгомол бодит орон зай, цаг хугацааны эгшнээс хєндийрч тасраагvй, шинэчлэгдэн хєгжиж буй реализмыг гол vндэс болгож, объектив идеалист хийсвэр сэтгэлгээний бvтээл болсон шашны онол vзлийг шинжлэх ухаанд харшалдуулахгvйгээр хvндэтгэн зєвшєєрєх чиглэлтэй уран бvтээлийн vзэл санааг баримтлан хєгжvvлж буй. Vvний зэрэгцээ казах тvмний яруу найргийн чиглэлээр эрт vеэс уламжлан хадгалагдаж хєгжсєєр ирсэн зарим євєрмєц тєрєл зvйлээс товч дурдъя. Vvнд:
Жыр-тодорхой утга санаа, vйл явдал илэрхийлэх, богиновтор vетэй, хєнгєн эгшигт аястайгаар шvлэглэхийг жыр гэнэ. Тухайлбал зохистой аялгуугаар эгшиглvvлэн эрчтэй дуудаж дуулж унших, цээжлэхэд ч хялбар дєхємтэй, 7-8 vеэс хэтэрдэггvй тодорхой утга санаагаар хэсэг бvлэг болдог vйл явдалтай шvлгэн зохиол юм. Агуулга утга хэмжээ нь урт богино нэг буюу "дан" мєн єргєн нийлмэл сэдэвтэй боловч тодорхой vйл явдал хэсэг бvлэг санаа агуулж байдгаар онцлог.

Жишээ нь " Хозы Керпеш -Баян сулу" хэмээх "дастан" шvлэглэн бичсэн туужийн хэмжээний хайрын дуулал болсон зохиол билээ. Ийм зохиолын шvлэглэн бичсэн бvх явцыг илтгэн єгvvлсэн ч, жvжгийн хэлбэрт оруулан шvлэглэлээ ч гэсэн "жыр"-аар илтгэсэн гэж ярьдаг. Гэвч жыр гэдэг нь шууд шvлэглэл гэсэн vг биш, шvлэг гэдгийг "тахпах" гэдэг ба энэ нь хамгийн нийтлэг нэр томъёолол юм. Жырын аяс хєнгєн, эрчтэй, хурдасгах буюу удаашруулан тодорхой аясаар унших ба хуурын аянд хослон дуулан уншихад их тохиромжтой, санааг хэсэгчлэн зангидаж гаргаж ирдэг. Хэсэглэгдэх шинж нь тєгсгєлгvй бичигдэх ба vргэлжлэх нь зохиолын єгvvлэмжид захирагдах шvлэглэл юм. Баатарлаг vйлсийн тухай, хайр дурлалын тухай гэх мэт єгvvлэн шvлэглэдэг "жыр" гэж бий.

Нэг сэдэвт богино хэмжээний "жыр" дотроо маш олон анги тєрєлд хуваагдах ба дээрх ерєнхий шинжээ хадгалдаг. Зvйр цэцэн vгс аястай цэцэлсэн сургамжийн зангилаа утга агуулгатай, хvмvvсийн амьдрал санаа бодолд шvvгдэж, шалгарч тунгаагдсан шийдвэр дvгнэлтээр илтгэсэн жырын зарим тєрлєєс дурдъя. Vvнд: Толгау гэдэг нь" бодлын жигvvр" гэсэн єргєн утгатай нэг сэдэвт богино жыр юм. Терме гэдэг нь "зангилаа тvvмж" гэсэн утгатай бєгєєд зvйр цэцэн vгсийн аястай дvгнэлт, сургамж vгс нэг биш нэлээд єргєн утгат зvйл тvvвэрлэгдэн орж зангилагдсан, хєнгєн аялгаар домбороор хуурдаж дуулан унших богино жыр юм. Желдирме гэдэг нь "шогшоо аяс" гэх бєгєєд утга санаа нь тийм ч гvн зангилагдаагvй, хєнгєн шингэн аястай, хуурдан дуулж уншигдах жыр билээ. Хєнгєн аяст ерєєл, магтаал, таавар оньсого, єчил гэх зэрэг хэлбэр байхаас гадна олны ємнє дуу хууртай хослож, цэцэн мэргэнээ шалгаруулан шvvлгэх; оюуны барилдаан гэмээр "айтыс" гэх "цэц булаацалдах" тэмцээн ч гэсэн дээрх шинжийг агуулж жырд орох явдал бий. Жохтау гэдэг нь "vгvйлэх" гэсэн утгатай бєгєєд гашуудан дурсаж vгvйлэх, єнгєрснєє санагалзан vгvйлэх, товчдоо зовлонгоо илтгэж, сайн сайхныг эрэлхийлэх хєнгєн аяст аялгаар гол тєлєв гуниглан хуурдан уншдаг жыр юм. Vvний нэг хэлбэр нь дотны хvмvvстэй уулзан учрахад сэтгэлээ нээж уйлан дуулж уншдаг жыр бол "керис" бєгєєд "vгvйлэн учрах" гэсэн утгатай юм.

Эцэст нь "жыр" болон "тахпах" шvлэг хоёрын гол ялгаа гэвэл жырыг дуулж аялан, хуурдаж уншихад илvv тохиромжтой бол харин шvлэг болгонд энэ шинж тохирохгvй, олон vетэй, хагас хугас мєртэй, заримдаа задгай гэх хэлбэртэй ч байдгаас гадна дээрх бvх шинжийг ч єєртєє бvрэн багтаадаг ерєнхий зохиомж билээ. Одоо эдгээр зvйлийн ганц нэгд нь жишээ дурдъя. Цэцэн мэргэн Казыбек ноён "Бодлын жигvvр" шvлэглэлдээ:
" Vр удам минь хєгжиг гэвэл
Vхэвч єч хонзон бvv євєртєл
Тvмэнд их хор уршиг тарина.
Ард олон минь хєгжиг гэвэл
Атаархаж бусдын илvvд бvv хорс
Авъяас билгийн сорыг унтрааж орхино.
Зовсон хєєрхийлэлтэй хэн нэгэнд нь
Хор хєнєєл бvv учруул
Хор хєнєєл єєрт чинь нvvнэ
Ядарч ганцаардсан хэн нэгэнд нь
Яарч хурдан тус хvргэ
Зовж ядарсан цагт чинь
Зовлон жаргалыгчинь хуваалцана..." гэжээ.

Жанбек хаан єєрийн 61 ноёнд: "Ертєнцєд юу мєнх вэ?" гэсэн таавар асуулт тавихад тэд бvгд нэгэн дуугаар:
"Урсгал ихтэй ус мєнх
Уужим ертєнцєд
Дэлхий мєнх
Сvрлэг єндєр уулс мєнх

Тэнгэрт нар cap мєнх" гэхэд цэцэн мэргэн Жиренше сєрж хэлсэн нь:
" Урсгал усны vхэл нь
Євєл цагт хєлдсєн нь
Єндєр уулсын vхэл нь
Оргил нь vvлэнд хучигдсан нь
Нар, сарны vхэл нь
Намссаар далд орсон нь
Газар дэлхийн vхэл нь
Цасан хучлагад дарагдсан нь
Харвасан сум мэт амьдрал єнгєрєх нь
Бурхан-мєнх бусыг vзvvлсэн нь
Ертєнцєд юу мєнхєрдєг вэ? гэвэл
Эрэлхэг vйлстний нэр нь мєнх
Эрдэмтэй хvний сургаал нь мєнх" гэхэд хаан хvлээн зєвшєєрчээ.
Залуучууд, залуу уран бvтээлчдийн vзэл, vзгийг тэгш хурцлахад эдгээр авъяастай уран бvтээлчдийн vзэл санаа, дурсамж зvйл дуслын дайтай ч гэсэн тус хvргээсэй.

Уран зохиол судлаач магистр X। ХАВАЛХААХ

эх сурвалж: http://kazakh.blog.banjig.net

No comments:

Post a Comment