Саяхан хєєргєсєн Spitzer хэмээх сансрын дуран авай нарыг тойрон алсын тойрог замаар эргэж буй шинэ гариг илрїїлжээ. Одон орончид энэ гаригийг эскимосын далайн бурхны нэрээр Седна гэж нэрлэсэн байна. Диаметрээрээ 2000 км Седна гариг Плутоноос ч том юм. Урьдчилсан тооцоогоор энэ гариг дэлхийгээс 10 тэрбум км-т оршиж байгаа тухай The Australian-д бичиж байна. Седна гаригийг Hubble дуран авиа ажигласан бєгєєд энэ шуугиант нээлтийн нарийн ширийнийг NASA удахгїй зарлана. Седна 1930 оноос хойш Америкийн одон орончдын илрїїлсэн нарны аймгийн хамгийн том гариг болж байна.
Америкчууд Ангараг гариг дээр юу хайгаад байгаа юм бол?
Америк даяар эрїїл мэнддээ гойд анхаарах болсон нь нууц биш. Энэ салбарт хуваарилж байгаа хєрєнгє нь Орос улсын жилийн нийт тєсвєєс давж байна. Гэлээ ч Америкчууд дэлхийн хамгийн эрїїл саруул хїмїїс байж чадахгїй л байгаа. Зєвхєн їе мєчний євчнєєр л гэхэд Америкт 70 сая орчим хїн шаналж їїнд жилд 25 тэрбум доллар зарцуулж буй. Їндсэндээ эрїїлжїїлэх арга хэрэгслийг олох гэж Америкийн эрдэмтэд тархиа гашилгаж сууна. Хїн тєрєлхтний хувьд ер бусын бїтэцтэй, физик, химийн болоод эдгээж анагаах хосгїй чанартай "шунгит" гэгч эрдэс бодис ойрноос анхаарлыг нь татах болов. Уг бодисын гарлыг хэлж чадахгїй байгаа ч эртний галавын їед манай нарны системд байсан Фаэтон хэмээх аварга том эрхсийн їлдэгдэл хэсэг байж магад гэсэн таамаглал бий. Шунгит нь анагаах ухаанд маш хэрэгтэй зйїл гэж їзэж байна. Гагцхїї энэ эрдэс нь манай гаригын Онеж нуурын эрэг, ганцхан газраас олдож буй бєгєєд тїїнийг Орос улс Америкчуудад зарахыг одоогоор шийдээгїй байгаа юм. Хэрэв шунгит Америкт байхгїй бол єєр гариг дээр, тухайлбал улаан нїдэн гариг дээр байж ч болох. Дэлхий дээрх амьдралын эх сурвалж нь чухамхїї энэ шингит чинь юм биш її гэсэн яриа ч байдаг. Їнэхээр Америкчууд улаан нїдэн гариг дээр юу эрээд байна вэ? зєвхєн амьдрал тэнд бий эсэхийг мэдэх гээд байна уу? эсвэл тїїнийг тэтгэгч эрїїл энхийн ид шидийн чулуу шунгитийг хайгаад байгаа юм болов уу?
Ангараг дээр ажиллаж буй Opportunity аппарат учир битїїлэг нэгэн биетийн зургийг авчээ. Тїїнийг эрдэмтэд юу болохыг нь одоо хїртэл тайлж чадаагїй байна. Ангаргийн Меридиание Планумын районд буусан цэгээсээ Opportunity - гийн дамжуулсан нилээд хэдэн гэрэл зургаас том гэгчийн дэлдэн чихтэй жижигхэн биетэй туулайтай тєстэй шаравтар єнгийн нэг биет тодоос тод харагдаж байгаа ажээ. Хэсэг хугацааны дараа "туулай" Ангарагийн аппаратыг удирдаж байгаа NASA болон Пасадины тийрэлтэт хєдєлгїїрийн лабораторийн мэргэжилтнїїдийн сонирхолыг асар ихээр татах болсон байна. Тэрээр ангарагийн гадаргуугаар ийш тийш яваад байгаа нь бїр ч их сонирхол татаж байгаа ажээ. Энэ нь барагцаалбал дєрвєєс зургєєн сантиметр урттай жижигхэн биет болохыг гэрэл зурагт хийсэн дїн шинжилгээ харуулсан байна. "Бид энэ хачирхалтай зїйлийг манай аппаратын зєєлєн материалын нэг хэсэг байж магадгїй хэмээн їзэж байна" гэж тийрэлтэт хєдєлгїїрийн лабораторийн тэргїїлэх инжинер Роб Мэннинг мэдэгджээ.
Нарны аймгийн гаднаас хїчилтєрєгч олдлоо
Дэлхийн шинжлэх ухааны тїїхэнд эрдэмтэд анх удаа нарны аймгийн гадна байдаг гаригийн агаар мандлаас хїчилтєрєгч илрїїлжээ. Сансрын Hubble дуран авайн тусламжтайгаар уг нээлтийг хийлээ хэмээн Европын сансрын агентлагийн тєлєєлєгч мэдэгдсэн байна. Осирис нэртэй уг гаригийн агаар мандлаас хїчилтєрєгчєєс гадна нїїрстєрєгч ч олдсон аж. Гэвч Осирист бидний мэдэх амьд организмууд байхгїй гэнэ. Дэлхийгээс 125 сая гэрлийн жилийн зайтай орших уг гариг халуун хийн цул бєгєєд нартай тун тєстэй юм байна. Гэсэн ч тїїний агаар мандалд хїчилтєрєгч, нїїрстєрєгч байгаа нь нарны аймгийн гадна амьд организм байж болох тухай таамаглалыг цоо шинээр тавьж байна.
No comments:
Post a Comment