Аварга том “хамгийн хамгийн”-ууд
Өдөр ирэх тутам хүний санаанд багтамгүй хачирхалтай сонин зүйлс гарч ирсээр л байна. Ямар зориулалттайгаар эдгээр зүйлс гарч байдгийг олон шалтгаанаар тайлбарлаж болох. Хүмүүсийн анхаарлыг татах, гениссийн амжилтад хүрэх зэргээр бүтээгдсэн байдаг.
Жишээ нь Уран барималч Глаиз Олденбүргийн урлагийн философи нь өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг жижиг зүйлүүдийг асар том хэмжээгээр томруулан хийж дараа нь эдгээрийн хийсвэр сэтгэлгээг өдөөхийн тулд бодит цогцолбор байгуулдаг ажээ.
Аварга том жинсэн өмд (Англи)
1996 онд Англид оёсон энэ өмдний урт нь 15м байсан бөгөөд өндөр барилгын хананд өлгөсөн энэхүү өмдийг дараа нь угаалгын нунтагийн реклам хийх гэж угаасан ажээ.
Аварга хавчаар (АНУ)
Алдарт барималч Глаиз Олденбургийн бас нэгэн гайхамшиг. 1929 онд Ийствитчэд төрсөн тэрээр өнөөдрийг хүртэл яг 27 аварга том биетүүдийг бүтээсэн бөгөөд зураг дээрх аварга хавчаар бол АНУ-ын Филадельфиа хотын нэгэн худалдааны төвийн үүдийг чимэн сүндэрлэж байдаг байна.
Гангаар хийгдсэн шүдэнз (Испани)
Алдарт уран барималч Глаиз Олденбург болон түүний гэргий Күүи Ван Брүгген нарын хамтран бүтээсэн энэ асар том хөшөө нь Барселоны нэгэн талбайг чимэн сүндэрлэж байдаг юм. Ган, хөнгөн цагаан болон хуванцараас гаргаж авсан материалаар хийгдсэн асар том шүдэнзнүүд хоорондоо шилэн утсаар холбогдсон бөгөөд хамгаалалтын системд холбогдсон ажээ.
Дээр нь суугаад дуртай зүгтээ хар. (Итали)
Удине хотын Манзана тосгонд байдаг энэ сандал нь тус хотод үйлдвэрлэсэн модон сандалуудаас даруй 23 дахин том бөгөөд аварга сандалын урт 20м, жин 22.910кг ба хөлний диаметрүүд нь 9.75м, 9.65м ажээ. Энэхүү сандал нь дэлхийн хамгийн том сандал болон Гиннесийн номонд орсон байна.
Сурталчилгаа (АНУ)
Жон Коли хэмээх нэгэн Америк гуталчин эр гутал сонирхдог болоод ч тэрүү Хонда Сивик маркийн машиныг урт хугацааны оролдлогоор гутал хэлбэртэй болгож чадсан юм. Тэрээр энэ машинаараа өөрийн гутлын дэлгүүрийн сурталчилгааг хийдэг болсон бөгөөд машинаа зуны улиралд улаанаар харин өвөл нь хүрэн өнгөөр будуулдаг ажээ.
Газрын тосны хаанд
(Арабын Нэгдсэн Эмират Улс) Шейх Бин Хамдан Ел Нахаян гуайн хамгийн дуртай зүйл нь машин юм. тусгайлан захиалж хийлгэсэн энэхүү аварга том ачааны машины өндөр 12м өндөр бөгөөд бас чиргүүлтэй юм байна.
Дуран гэр
Лос Анжелосийн Венеци мужид баригдсан энэхүү дурангийн дүрс бүхий байшин орчин үед баригдсан барилгуудаас хамгийн алдартай нь бөгөөд тус байшинг Frank Henry гэдэг хүн барьжээ.
эх сурвалж www.bugdeeree.mn
Tuesday, May 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment