Thursday, May 14, 2009

Архинаас болж тархины хэмжээ багасдаг

Архинаас болж тархины хэмжээ багасдаг гэнэ

Amemerican Academy of Neurology байгууллагын жилийн ээлжит цугларалт дээр архины хэрэглээнийнх нь хэмжээнээс шалтгаалж хүний тархины хэмжээ багасдаг болохыг тогтоогсон судалгааны тайланг тавьжээ. Уг судалгаанд 34-88 насны 18-39 хүнийг оролцуулсан ба огт ууддаггүй, хуучин уудаг байсан, бага зэрэг уудаг /долоо хоногт 1-7 удаа/, дунд зэрэг уудаг /долоо хоногт 8-14 удаа/, их уудаг /долоо хоногт 14 ба түүнээс дээш/ гэсэн ангиллаароролцуулсан ба дундаж нас нь 61 байсан байна. Уудаггүй ангиллын хүмүүсийг бодвол бусад бүлгийн хүмүүсийн тархины эзэлэхүүн багасаж байгаа нь гарсан ба ялангуяа их уудаг бүлгийн хүмүүсийн тархи 1,25 хувиар, түүний дотор 12 жил хүндээр ууссан хүнийнх 1,6 хувь багассанбайжээ.

Ерөнхийдөө хүний наслалттай холбогдож тархины хэмжээбагасдаг ч 1,25 хувийн багасалт гэдэг нь жирийн наслалтын 1,2 жилийнхтэй тэнцэх ажээ. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүдийн тархинд илүү нөлөөлдөг болох нь харагдсан ба ижил түвшинд уудаг эрэгтэйчүүдийнхтэй харьцуулбал 50 хувиар илүү байжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн бие махбодийн архийг шингээх чадвар нь эрэгтэйчүүдийнхээс өөр байдагтай холбоотой ажээ.

Уг судалгааг явуулсан Висконсоны Medical College-ийн профессорAnn Helms-ийн хэлж байгаагаар энэхүү судалгааны дүн нь спиртын ундааны хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар сонирхолтой асуудлыг хөндөж байгаа юм байна.Учир нь нэг талаас бага хэмжээний спиртын төрлийн ундааны хэрэглээ нь зүрхэнд сайн төдийгүй цус харвалтаас сэргийлдэг гэж өмнө нь судалгаагаар батлагдсан бол нөгөө талаас тархиныэд эсэд муугаар нөлөөлдөг болох дээрх судалгаанаас харагдаж байгаа юм.

Мэдээж их хэрэглээ нь тархи,зүрхэнд хоёуланд нь муу бөгөөдэрүүл мэндийн шалтгааны улмаас ууж эхэлжч хэрэггүй юм гэж тэрээр өгүүлжээ.

Тэгэхээр өөрийн биеийн эрүүл мэндийн эрсдэлийн байдалдтохируулж балансийг нь олох л хэрэгтэй юм байна даа.

Д.Баярсайхан

No comments:

Post a Comment