Thursday, May 21, 2009

Суут хvмvvс бага унтдаг

Хvн єдєрт 6-8 цагийн нойр авах нь хамгийн тохиромжтой гэж эрдэмтэд vздэг билээ. Гэвч энэ нь бvхэл амьдралын маань гуравны нэгтэй тэнцэх хугацаа шvv дээ. Энэ хооронд бид юу хийж амжуулах байгаа вэ, гэж бодогдох нь мэдээж. Эрдэмтдийн vзсэнээр, хvн єдєрт 7-8 цагаас бага унтвал эрvvл мэндэд нь муугаар нєлєєлнє гэдэг. Гэвч унтах хугацаа нь хvн хvний байгалийн онцлогоос хамаардаг бєгєєд, зарим нэг нь байгалиасаа их унтах зохилдлогоотой байхад, vлдсэн нь бага унтахаар заяагдсан байх жишээтэй.Миний хувьд єдєрт 7 цаг унтчихад яг таардаг боловч, 6 цаг нойрслоо ч нэг их нєлєє vзvvлдэггvй. Харин тvvнээс бага унтсан тохиолдолд бие маань сульдаж, эвшээгээд л явдаг. Ийм тохиолдолд єдрийн цагаар 15-30 минут унтаад босоход л сэргээд ирдэг юм. Cаяхан би, Дэлхийд нэр нь дуурссан алдартнууд энгийн хvнтэй харьцуулахад тун бага унтдаг байсан талаар олж уншаад их л гайхлаа.

Жишээлбэл аугаа Да Винчи єдєрт ердєє 1.5-2 цаг л нойрсдог байж ээ. Тэгээд л єдєрт 7 цагаар давсанд явах нь зvгээр л миний биений тогтсон зуршил юм болов уу, vнэхээр тэгж их унтах алба байна уу даа гэж єєрєєсєє би асуулаа. Унтах цагаа, илvv vр ашигтай, єєр зvйл хийхэд зарцуулж болохгvй юм гэж vv? Ингээд миний бие тэрхvv аугаа хvмvvсийн амжилтын нууц, унтдаг байсан хугацааных нь талаар илvv ихийг мэдэж, судлах ажилд ханцуй шамлан орсон юм. Эгэл бусын эрч хvчтэй, нойроо даван туулсан гэгддэг суутнуудын талаар мэдээлэл цуглуулж та бvхэнд хvргэхээр зорилоо. Хэдийгээр эдгээр хvмvvсийн амьдралын намтар vлгэрийн гэмээр ер бусын, сонин хачин зvйлсээр дvvрэн, тийм гэж онож хэлэхийн аргагvй байдаг ч, хамгийн сонирхолтой, vнэнд нийцэхvйц баримтуудыг нь олж цуглуулахыг хичээсэн билээ.
Леонардо Да Винчи
Суут зураач Леонардо Да Винчи хоногийн 22 цагт сэрvvн байж, сонгодог бvтээлvvдээ туурвидаг байж ээ. Тэрээр 1.5-2-хон цаг унтаад, сэрvvн байх vедээ, 4 цаг тутамд 15-20 минутын турш хэвтдэг байж. Энэхvv нойроо хангах аргыг орчин vеийн шинжлэх ухаанд полифасик унталт гэж нэрлэдэг. Энэ аргаар унтдаг хvмvvс олон байдаг тєдийгvй, маш их vр дvнтэй гэж ам нэгтэй хэлцгээдэг. Гэвч тодорхой баримт нотолгоо байхгvй тул, тvvний ингэж унтдаг байсан хийгээд, тэр нь vнэхээр vр дvнтэй эсэхэд, эрдэмтэд эргэлзсээр байгаа аж. Ямартай ч, суу билигт зураач Да Винчи 67 жил амьдарсан юм.
Никола Тесла
Дэлхий дээрхи хамгийн алдартай зохион бvтээгчдийн нэг гэддэг Никола Тесла, єдєрт 2-3 цаг унтдаг байжээ."Эрдэмтэн хvн асар их хєдєлмєрийнхєє vр дvнд, шинэ нээлтийг хийсэн vеийн сэтгэлийн тэр их хєдлєл баяр хєєрийг зvрх сэтгэлдээ мэдэрч чаддагсан бол, хvн бvхний хувьд нойр, хоол, найз нєхєд, хайр дурлал, болон амьдралын бусад салшгvй хэсгvvд юу ч биш мэт санагдана."- гэж Никола Тесла хэлсэн байдаг. Никола шиг шєнєжингєє ажилласан хvн бvхэл єдєржингєє унтах нь элбэг байдаг бол, тэрээр vр дvнгээ vзэж байж л сая нэг дуг хийдэг байжээ. Тэрээр зогсоо зайгvй хєдєлмєрлєж, шинжлэх ухааны шинэ шинэ нээлтvvдийг хийж байсан бєгєєд, єдєрт хаяа сэргэх журмаар зухасхан хэвтэж амардаг байсан байна. Харин их ядарсан vедээ удаан хугацаагаар унтдаг байжээ. Энэ бvхний дараа, тvvнийг ердєє богино нойртон гэж дvгнэж ч болох юм. Харин тэрээр 87 настайдаа єєд болжээ.

Томас Жефферсон
Тэрээр да Винчигийн адилаар полифасик унтагч байсан бєгєєд, єдєрт 2 цаг нойрсдог байсныг нь 1819 онд Vine Utley эмчид бичсэн захидал гэрчилнэ. Мєн тэрээр, тогтмол биш цагт, ихэвчлэн шєнє дєлєєр унтдаг байжээ. Орондоо орсныхоо дараа дор хаяж 30 минутыг ном уншихад зарцуулж заншсан байсан агаад, уйдах хvртлээ уншаад л байдаг байсж. Харин хэдэн ч цагт унтсан байсан, нар мандмагц сэрдэг байж. Жефферсон, хорвоогийн тоосыг 83 жил хєдєлгєсєн юм.

Томас Эдисон
Миний мэдэх хамгийн алдартай шинжлэх ухаанч Томас Эдисон хоногт 5 -аас хэтрэхгvй цаг унтдаг байжээ. Тэрээр: "Хvмvvс ихэвчлэн хоолоо 100 хувь хэтрvvлж идэн, 100 хувь удаан унтдаг. єєрєєр хэлбэл байгалийн хуулинаас хоёр дахин их гэсэн vг. Ингэх нь тэднийг сэтгэлээр нь цатгадаг болохоор л тэгдэг байх л даа. Харамсалтай нь хоол, нойроо хэтрvvлэх нь эрvvл мэндэд муугаар нєлєєлєхєєс гадна, хийж бvтээх эрмэлзэл, идэвхийг бууруулдаг юм. єдєрт наймаас арван цаг унтдаг хvн хэзээ ч бат бєх жинхэнэ нойр хийгээд vнэн утгаараа сэрvvн байхын жаргалыг амсаж чадахгvй. Учир нь хоногийн хорин дєрвєн цагийн тодорхой хэсэг бvр нь хvн бvрийн бие махбодын онцлогт таарсан байдаг тул яг єєрт тохиромжтой, нойроо сайн авах хугацаагаа олох хэрэгтэй."- гэжээ. Тvvний унтдаг хугацааны талаар олон баримт уламжлагдан иржээ. Эдисоны vед унтахын vр ашгийг шинжлэх ухаанд тєдийлєн дэлгэрэнгvй нээж олоогvй байсан тул, тэрээр хvмvvс хэтрvvлэн иддэг шигээ, илvv цагаар унтсаар байх болно хэмээн буруу бодож байжээ. Байгалийсаа заягдсан, богино унтдаг онцлогтой тэрээр, удаан унтах нь залхуугийн шинж гэж vздэг байв. Харин тvvнтэй хамт ажилладаг байсан хvмvvс, Эдисоныг ярьдгаасаа хамаагvй их унтдаг байсан гэдэг. vнэндээ Эдисон бага унтаж, их хэвтдэг байсан бєгєєд, тvvний орнууд єнєєдєр Эдисоны музейд хадгалагдан vлдсэн байдаг ажээ.Эдисон номын сандаа суугаад, ажлаа хийж байхдаа бараг унтдаггvй байсан агаад, єрєєнийх нь буланд орших жижигхэн орон дээр хэсэг хугацаанд хэвтэж, сэргэдэг байжээ. Эдисоны ажлынхаа ширээн дээр унтаж байгаа алдартай зураг байдгийг та бvхэн санаж байгаа байх аа. Тэрээр хэзээ ч єєрийнхєє сул талыг харуулахаасаа ичиж зовдоггvй байсан тул, сэтгvvлчид, гэрэл зурагчдад том олз болдог байжээ. Гэтэл зарим эх сурвалжуудаас vзэхэд, Томас Эдисон бvхэл єдєржингєє унтаад, сэрэхээрээ жоохон юм идчихээд, эргээд орлуугаа явдаг байсан гэдэг. Их ч унтдаг бай, бага ч бай тэрээр 84 насалсан байна.

Исаак Ньютон
Тvvний хувьд хоногт 2-3 цагийн нойртой амьдрах нь хангалттай байж ээ. Тэрээр нойр хоолгvй, хэт уйгагvй ажилласныхаа уршгаар, ядаргаанд орж, удаан хугацаанд євдєж байжээ. Тvvний амьдралын тvvхийн сурвалж бичигт: " Исаакийн толгойд агуу тєсєєллvvд, ер бусын бодлууд байнга эргэлддэг байсан Тэрээр юм бvхний учрийг олохыг эрмэлздэг байв: Сар дэлхий дээр унаад ирвэл яах, вэ? єєрєє биш, ямар нэгэн гадны нєлєєгєєр тэгвэл манай гаригаас юу vлдэх бол? Сарыг дэлхийгээс тvлхэж байдаг тєвєєс зугтах хvч, Дэлхийн татах хvч хоёр тэнцvv юм болов уу, vгvй юу? Дэлхийн нарыг тойрох хурд, хvч, хэмнэлийг тооцоолохын хажуугаар бусад гаригуудынхыг ч тогтоох хэрэгтэй. Ер нь Дэлхий ертєнц гэж юу юм бол оо?- гэсэн дуусашгvй олон асуултыг мэдэхийг улайрах агуу их тєсєєлєл, тэмvvлэлтэй хvнд унтах зав яаж байхав дээ"- гэж бичсэн байдаг. vнэхээр ч тиймдээ. Харин тэрээр 84 насандаа хорвоог орхижээ.

Наполеон Бонапарте
Зарим эх сурвалжаас vзэхэд, Францын их удирдагч Наполеон, шєнийн 12 цагт унтахаар хэвтээд, 2 цагт сэрэн ажилдаа ордог байсан бєгєєд, 5 цагт эргэж унтаад, 7-д сэрдэг байсан гэнэ. єєрєєр хэлбэл тэрээр хоногт ердєє 4 цаг л унтдаг байжээ. Тэрээр: "vй тvмэн бодол, vзэгдлvvдийн дvр зураг, гинжин хэлхээ мэт тасралтгvй урсах тархиа би нэгэн шvvгээ гэж тєсєєлдєг. Нэг бодлоо хаяж, єєрийг сэтгэх хэрэгтэй болоход, том шvvгээний нэг шургуулгыг хаагаад, шинийг нээж байна гэж тєсєєлдєг юм. Тиймээс, би унтмаар байвч, нойрны ертєнцрvv тэмvvлэх бодлынхоо бvх шургуулгыг хаагаад л, сэрvvн, сэргэлэн болдог."-гэж хэлсэн байна. Тvvнийхээр эрэгтэй, эмэгтэй ямар ч хvн шєнєдєє, 6 цаг унтахад хангалттай гэж vздэг байжээ. Тvvний тушаал доор ажиллаж байсан офицерvvдийн хэлснээр, Наполеон, дайны талбарт хичнээн удавч, хагас цагийн дотор л єєрийгєє эрчимжvvлж, нойроо авах, гайхамшигтай чадвартай байжээ. Цэргvvддээ тушаал єгч, шинэ стратеги танилцуулаад, 30 минутын дараа эргэн майхандаа орж, хагас цагийн нойр авчихаад гараад ирдэг байжээ. Хэдийгээр тvvнийг бага ундаг хvн байсан гэдэг ч , их хямралын он жилvvдэд, тэрээр нойргvйдэл євчнєєр шаналж байсан юм байна. Мєн, єдрийн цагаар хэвтэж амардаг байснаараа энергээ нєхдєг байж гэж vзэх хvн ч олон гардаг. Тэрээр залуугаараа амиа алдахаас огт айдаггvй байсан бєгєєд, эмч нарын санаа зовнилыг vл тоомсорлож, бага унтан, хатуу кофе хэрэглэдэг байжээ. Магадгvй нойр муутай явсан нь амьдралынх нь хэв маяг байсан ч байж болох юм. Гэхдээ Наполеон, дайнгvй, тайван цагт 7 цаг унтаж, сэрснийхээ дараа бvтэн нэг цаг хэвтэж байгаад сэрдэг байсан бєгєєд, єдєр хvртэл унтдаг байжээ. vvнээс vзэхэд, тэрээр биологийн хувьд энгийн унтагч байсан байна. Харин сэтгэл нь хямарч, гуниглан ганцаардах vедээ бараг унтаж чаддаггvй байж. Ийнхvv тvvний 52 настайдаа таалал тєгссєн шалтгаан нь бага унтдаг байсан болон сэтгэлийн их дарамтнаас нь болсон байж болох талтай.

Бэнжамин Франклин
Зарим тvvхийн баримтанд тvvнийг 2-4 цаг унтдаг байсан гэжээ. Тvvний : "эрт унтаж, эрт сэрэх нь эрvvл мэнд, эд баялаг, эрдэм ухааны vvд мєн"- гэсэн алдартай vгийг бид мэдэх билээ. Франклины нойроо хугаслах зарчим нь "дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм" гэдэг амьдралынх нь зарчимтай холбоотой байсан гэдэг. Унтах нь хэдий байгалийн жам боловч, оюунлаг ухамсраараа ялан дийлэх ёстой зvйл гэж тэр vздэг байж. єєрєєр хэлбэл, нойрыг унтаж бардаггvй, сэрж бардаг гэдэг манай ардын ухаантай агаар нэг юм. Франклины vеийн нийгэмд хєдєлмєр, бvтээл, ололт амжилтыг дээдэлдэг байсан тул тэрээр "бага унтдаг" гэгдэж, олны хvндэтгэлийг хvлээхийг хvсдэг байснаараа Эдисонтой ижилхэн байгаа юм. Тэдний бодлоор, бараг унтахгvй байснаараа, єєрсдийгєє тун эрч хvчтэй, зарчимч, шаардлага єндєртэй, хэзээ ч залхуурдаггvй нэгэн гэж бусдад харагдуулдаг байжээ. Франклин єдєрт 4 цагийг л нойрондоо зарцуулдаг байсан нь дутуу нойртой амьдарсан хvн гэдэг тvvний тухай цуу яриаг баталж байна. "Бид диваажинд очоод, хангалттай унтана даа, гайгvй"- гэж хэлэх дуртай байсан Франклин, хэдэн єдрийн турш хугас нойртой ажиллаж, гараасаа юм гаргасныхаа дараа тааваараа унтдаг байж ээ. Хэдий тийм ч тэрээр 84 насыг зооглоод, таалал тєгссєн юм.

Уинстен Черчилл
Тэрээр шєнєдєє, 5 цаг л унтдаг байсан боловч єдрийн цайны vеэр заавал дуг хийдэг байжээ. Тvvний нэг єдрийн амьдрал єглєєний 8 цагаас эхлэдэг байсан бєгєєд, цайны цаг хvртэл орондоо элдэв сонин гарчиглаж, захидал уншиж єнгєрєєгєєд, цайны цагаар хэсэг дугхийснийхээ дараа шєнийн 3 хvртэл ажилладаг байжээ."єдрийн цагаар унтах их сайн. Хувцсаа тайлаад, орондоо орон, юу ч бодолгvй унтах хэрэгтэй. Хийж бvтээх цагаа алдаж байна гэж айх хэрэггvй ээ. Тэнэг, сэтгэж чадахаа больсон хvмvvс л тэгж айдаг юм. єдрийн цагаар жоохон ч гэсэн дуг хийгээд сэрэхэд, оюун ухаан, бие махбод хамаагvй бvтээмж сайтай болдог юм. Ингэснээрээ, 2 биш юмаа гэхэд 1.5 єдрийн ажлыг нэг єдєрт амжуулах хvч тэнхээ танд бие болдог юм шvv."- гэж Уинстен Черчилл хэлжээ. Тэрээр єдєр 1.5-2 цаг унтдаг байсан бєгєєд, шєнийхтэйгээ нийлээд 7 цаг гэсэн vг. Энэ арга нь тун vр дvнтэй гэнэ. Та ч гэсэн туршаад vзэж болно. 91 насыг зооглосон Уинстен Черчил хоногт хоёр удаа унтдаг байсан бєгєєд, єдєр амжаагvй боло шєнє, шєнє амжаагvй бол єдєр нойроо нєхдєг байсан гэнэ.

Алберт Эйнштэйн
Суут сэтгэгч Эйнштэйн ямар нэгэн шинэ санааг туршихаар эрчимтэй ажиллаж байхдаа 10 цаг, бусад vед 11 цаг унтдаг байжээ.Зvvд нь тvvнд гоц санаа, нээлтийг шивнэдэг байсан гэж тэрээр ярих дуртай байжээ. Мєн удаан нойрсоход бодол санаа, бие махбод нь сэргэнэ гэж vздэг байсан байна.Тэрээр 74 насыг зооглоод єєд болжээ.

Calvin Coolidge
АНУ-ын ерєнхийлєгч агсан Calvin Coolidge барагдашгvй нойртой хvн байжээ. Тэрээр шєнє 8, єдєр 2-3 цаг унтдаг байжээ. Дашрамд дурдахад, тэрээр АНУ-ын шинэ ерєнхийлєгчєєр сонгогдсоныхоо дараа хамгийн тvрvvнд орондоо ороод, бєх гэгч нь унтсан аж. 61 тэйдээ нас барсан Calvin Coolidge, хаанаас ч илvvтэйгээр, цагаан ордонд нойроо сайн авдаг байжээ.

Monday, May 18, 2009

сонин хачин

Нарны аймгийн 10 дахь гаригийг илрїїллээ

Саяхан хєєргєсєн Spitzer хэмээх сансрын дуран авай нарыг тойрон алсын тойрог замаар эргэж буй шинэ гариг илрїїлжээ. Одон орончид энэ гаригийг эскимосын далайн бурхны нэрээр Седна гэж нэрлэсэн байна. Диаметрээрээ 2000 км Седна гариг Плутоноос ч том юм. Урьдчилсан тооцоогоор энэ гариг дэлхийгээс 10 тэрбум км-т оршиж байгаа тухай The Australian-д бичиж байна. Седна гаригийг Hubble дуран авиа ажигласан бєгєєд энэ шуугиант нээлтийн нарийн ширийнийг NASA удахгїй зарлана. Седна 1930 оноос хойш Америкийн одон орончдын илрїїлсэн нарны аймгийн хамгийн том гариг болж байна.

Америкчууд Ангараг гариг дээр юу хайгаад байгаа юм бол?

Америк даяар эрїїл мэнддээ гойд анхаарах болсон нь нууц биш. Энэ салбарт хуваарилж байгаа хєрєнгє нь Орос улсын жилийн нийт тєсвєєс давж байна. Гэлээ ч Америкчууд дэлхийн хамгийн эрїїл саруул хїмїїс байж чадахгїй л байгаа. Зєвхєн їе мєчний євчнєєр л гэхэд Америкт 70 сая орчим хїн шаналж їїнд жилд 25 тэрбум доллар зарцуулж буй. Їндсэндээ эрїїлжїїлэх арга хэрэгслийг олох гэж Америкийн эрдэмтэд тархиа гашилгаж сууна. Хїн тєрєлхтний хувьд ер бусын бїтэцтэй, физик, химийн болоод эдгээж анагаах хосгїй чанартай "шунгит" гэгч эрдэс бодис ойрноос анхаарлыг нь татах болов. Уг бодисын гарлыг хэлж чадахгїй байгаа ч эртний галавын їед манай нарны системд байсан Фаэтон хэмээх аварга том эрхсийн їлдэгдэл хэсэг байж магад гэсэн таамаглал бий. Шунгит нь анагаах ухаанд маш хэрэгтэй зйїл гэж їзэж байна. Гагцхїї энэ эрдэс нь манай гаригын Онеж нуурын эрэг, ганцхан газраас олдож буй бєгєєд тїїнийг Орос улс Америкчуудад зарахыг одоогоор шийдээгїй байгаа юм. Хэрэв шунгит Америкт байхгїй бол єєр гариг дээр, тухайлбал улаан нїдэн гариг дээр байж ч болох. Дэлхий дээрх амьдралын эх сурвалж нь чухамхїї энэ шингит чинь юм биш її гэсэн яриа ч байдаг. Їнэхээр Америкчууд улаан нїдэн гариг дээр юу эрээд байна вэ? зєвхєн амьдрал тэнд бий эсэхийг мэдэх гээд байна уу? эсвэл тїїнийг тэтгэгч эрїїл энхийн ид шидийн чулуу шунгитийг хайгаад байгаа юм болов уу?

Ангараг дээр биет илэрчээ

Ангараг дээр ажиллаж буй Opportunity аппарат учир битїїлэг нэгэн биетийн зургийг авчээ. Тїїнийг эрдэмтэд юу болохыг нь одоо хїртэл тайлж чадаагїй байна. Ангаргийн Меридиание Планумын районд буусан цэгээсээ Opportunity - гийн дамжуулсан нилээд хэдэн гэрэл зургаас том гэгчийн дэлдэн чихтэй жижигхэн биетэй туулайтай тєстэй шаравтар єнгийн нэг биет тодоос тод харагдаж байгаа ажээ. Хэсэг хугацааны дараа "туулай" Ангарагийн аппаратыг удирдаж байгаа NASA болон Пасадины тийрэлтэт хєдєлгїїрийн лабораторийн мэргэжилтнїїдийн сонирхолыг асар ихээр татах болсон байна. Тэрээр ангарагийн гадаргуугаар ийш тийш яваад байгаа нь бїр ч их сонирхол татаж байгаа ажээ. Энэ нь барагцаалбал дєрвєєс зургєєн сантиметр урттай жижигхэн биет болохыг гэрэл зурагт хийсэн дїн шинжилгээ харуулсан байна. "Бид энэ хачирхалтай зїйлийг манай аппаратын зєєлєн материалын нэг хэсэг байж магадгїй хэмээн їзэж байна" гэж тийрэлтэт хєдєлгїїрийн лабораторийн тэргїїлэх инжинер Роб Мэннинг мэдэгджээ.

Нарны аймгийн гаднаас хїчилтєрєгч олдлоо

Дэлхийн шинжлэх ухааны тїїхэнд эрдэмтэд анх удаа нарны аймгийн гадна байдаг гаригийн агаар мандлаас хїчилтєрєгч илрїїлжээ. Сансрын Hubble дуран авайн тусламжтайгаар уг нээлтийг хийлээ хэмээн Европын сансрын агентлагийн тєлєєлєгч мэдэгдсэн байна. Осирис нэртэй уг гаригийн агаар мандлаас хїчилтєрєгчєєс гадна нїїрстєрєгч ч олдсон аж. Гэвч Осирист бидний мэдэх амьд организмууд байхгїй гэнэ. Дэлхийгээс 125 сая гэрлийн жилийн зайтай орших уг гариг халуун хийн цул бєгєєд нартай тун тєстэй юм байна. Гэсэн ч тїїний агаар мандалд хїчилтєрєгч, нїїрстєрєгч байгаа нь нарны аймгийн гадна амьд организм байж болох тухай таамаглалыг цоо шинээр тавьж байна.

Thursday, May 14, 2009

Яг энэ өдөр буюу 5 сарын 14-нд болсон vйл явдалуд

Яг энэ өдөр буюу 5 сарын 14-нд болсон vйл явдалуд
1264- Lewes-т болсон тулаан: Английн 3-р Хенри Францад баригдсаны учир Simon de Montfort Английн удирдагч болов.
1483- Францын 8-р Чарлезыг хаан ширээнд залах ёслол болов.
1509- Агнаделло-д болсон тулаан: Италийн хойд хэсэгт Францын арми Венецчvvдийг ялав.
1607- Виржиниагийн Жеймстаун Английн колони болов.
1608- Auhausen-д Протестантчуудын эвсэл байгуулагдав.
1610- Фрацын 4-р Хенри алагдсаны учир 13-р Луис хаан ширээнд єргємжлєгдєв.
1643- 13-р Луис нас барсны дараа тvvний 4 настай хvv 14-р Луис Францын хаанаар єргємжлєгдєв.
1747 – Адмирал Жеорж Ансоны удирдлаган дорхи цэргvvд Finisterre-д болсон эхний тулаандаа Францчуудыг ялжээ.
1787 –Пенсильвани мужийн Филадельфид АНУ-ын шинэ vндсэн хуулийг зохиохоор тєлєєлєгчид хvрэлцэн иржээ.
1796 – Эдуард Женнер цэцэг євчний вакциныг анх удаа туршиж vзжээ.
1804 - Lewis болон Clark-ын судалгааны баг Camp Dubois-аас хєдлєн Миссури голоор хийсэн анхны тvvхэн аялалаа эхлэжээ.
1811 – Парагвай Испани улсаас салж тусгаар тогтносон улс болов.
1861 – 859 грамм жинтэй солир Испанийн Барселон хотын ойролцоо унажээ.
1863 – Америкийн иргэний дайн: : Jackson –ы тулалдаан
1870 – Шинэ Зеландын рагбигийн анхны тэмцээн Нельсон хотноо Нельсон колледж болон Нельсоны рагби хєлбємбєгийн клубын хооронд зохион байгуулагджээ.
1889 – Хvvхдийн тєлєєх буяны байгууллага NSPCC нь Лондон хотноо vйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1900 – Парис хотноо 1900 оны Зуны Олимп нээлтээ хийжээ.
1913 – Нью Йоркийн захирагч William Sulzer, John D. Rockefeller-ын хандивласан 100 сая доллараар vйл ажиллагаагаа эхлvvлсэн Rockefeller-ын сангийн дvрмийг баталжээ.
1931 –Шведийн Эдален хотод цэргvvд vйлдвэрчний эвлэлийн жагсагчидруу гал нээсний улмаас 5 хvн алагджээ.
1935 – Филлипинчvvд тусгаар тогтнолын гэрээгээ батлан гарын vсэг зурсан байна.
1939 - Lina Medina нь анагаах ухааны тvvхнээ 5 настайдаа эх хvн болсон дэлхийн хамгийн залуу ээжээр тодоржээ.
1940 – Дэлхийн 2-р дайн: Rotterdam is bombed by the Германы агаарын хvчин Роттердамм хотыг бємбєгдсєн байна..
1940 – Дэлхийн 2-р дайн: Нидерландчууд Герман улсад бууж єгєв.
1943 – Японы шумбагч онгоц Австралийн эмнэлэгийн хєлєг Centaur-ийг Queensland-ийн эрэг орчим далайд живvvлжээ.
1948 – Израйль улс тусгаар тогтносоноо зарлан єєрийн тvр засгийн газар байгуулжээ. Тусгаар тогтнолоо зарламагц нь хєрш орон Араб улс Йзрайль улс руу довтолсон байна.
1955 – Хvйтэн дайн: Зєвлєлт Холбоот улсыг оролцуулаад 8 нь коммунист орон Варшавын гэрээ хэмээн нэрлэгддэг хамтын хамгааллын гэрээнд гарын vсэг зуржээ.
1961 – Америкийн иргэний эрх чєлєєний хєдєлгєєн: Эрх чєлєєний тєлєє тэмцэгчидийн сууж явсан автобусыг бємбєгдсєн бєгєєд энэ хэрэг Алабама гийн Аннистон хотод болжээ.
1970 – Германд улаан армийн бvлэглэл байгуулагджээ.
1973 – АНУ-ын анхны сансрын станц Skylab vйл ажиллагаагаа эхлэсэн бєгєєд уг станциас нь Saturn V пуужин сvvлчийн нислэгээ хийсэн байна.
1978 - Upper Volta-д ерєнхийлєгчийн анхны ээлжит сонгууль болсон байна..
1986 – Формула 1 тэмцээний Итали улсын оролцогч Elio De Angelis туршилтын уралдааны vеэр Франц улсын Paul Ricard тойрог замд аймшигт осолд оржээ. Тэрээр дараах єдєр нь эмнэлэгт нас баржээ.
1988 – Carrollton-д болсон автобусны осол – Согтуу жолооч Kentucky-гийн хурдны замаар урсгал сєрєн сvмийн залуусын сууж явсан автобусыг мєргєсний улмаас 27 хvн амиа алджээ.
1995 – 14-р далай лам Tenzin Gyatso 6 настай Gedhun Choekyi Nyima-г Панчин ламын 11-р хойд дvрээр тодруулав.
2004 -Ємнєд Солонгосын vндсэн хуулийн цэц ерєнхийлєгч Roh Moo-hyun-г шvvхэд дууджээ.
2004 – Денмаркийн ханхvv Frederik болон Mary Donaldson нарын хурим Копенгагенд болжээ.
2006 - Massachusetts болон New Hampshire хотуудад орсон хvчтэй борооны улмаас их хэмжээний vер болж улсын хэмжээний онцгой байдлыг зарлажээ

Архинаас болж тархины хэмжээ багасдаг

Архинаас болж тархины хэмжээ багасдаг гэнэ

Amemerican Academy of Neurology байгууллагын жилийн ээлжит цугларалт дээр архины хэрэглээнийнх нь хэмжээнээс шалтгаалж хүний тархины хэмжээ багасдаг болохыг тогтоогсон судалгааны тайланг тавьжээ. Уг судалгаанд 34-88 насны 18-39 хүнийг оролцуулсан ба огт ууддаггүй, хуучин уудаг байсан, бага зэрэг уудаг /долоо хоногт 1-7 удаа/, дунд зэрэг уудаг /долоо хоногт 8-14 удаа/, их уудаг /долоо хоногт 14 ба түүнээс дээш/ гэсэн ангиллаароролцуулсан ба дундаж нас нь 61 байсан байна. Уудаггүй ангиллын хүмүүсийг бодвол бусад бүлгийн хүмүүсийн тархины эзэлэхүүн багасаж байгаа нь гарсан ба ялангуяа их уудаг бүлгийн хүмүүсийн тархи 1,25 хувиар, түүний дотор 12 жил хүндээр ууссан хүнийнх 1,6 хувь багассанбайжээ.

Ерөнхийдөө хүний наслалттай холбогдож тархины хэмжээбагасдаг ч 1,25 хувийн багасалт гэдэг нь жирийн наслалтын 1,2 жилийнхтэй тэнцэх ажээ. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүдийн тархинд илүү нөлөөлдөг болох нь харагдсан ба ижил түвшинд уудаг эрэгтэйчүүдийнхтэй харьцуулбал 50 хувиар илүү байжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн бие махбодийн архийг шингээх чадвар нь эрэгтэйчүүдийнхээс өөр байдагтай холбоотой ажээ.

Уг судалгааг явуулсан Висконсоны Medical College-ийн профессорAnn Helms-ийн хэлж байгаагаар энэхүү судалгааны дүн нь спиртын ундааны хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар сонирхолтой асуудлыг хөндөж байгаа юм байна.Учир нь нэг талаас бага хэмжээний спиртын төрлийн ундааны хэрэглээ нь зүрхэнд сайн төдийгүй цус харвалтаас сэргийлдэг гэж өмнө нь судалгаагаар батлагдсан бол нөгөө талаас тархиныэд эсэд муугаар нөлөөлдөг болох дээрх судалгаанаас харагдаж байгаа юм.

Мэдээж их хэрэглээ нь тархи,зүрхэнд хоёуланд нь муу бөгөөдэрүүл мэндийн шалтгааны улмаас ууж эхэлжч хэрэггүй юм гэж тэрээр өгүүлжээ.

Тэгэхээр өөрийн биеийн эрүүл мэндийн эрсдэлийн байдалдтохируулж балансийг нь олох л хэрэгтэй юм байна даа.

Д.Баярсайхан

HRM- Хүний нөөцийн менежер

HRM- Хүний нөөцийн менежер

Захирлын “баруун гар” хүний нөөцийн менежер - Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.

Та өндөр үнэлэмжтэй мэргэжилтэн боловч хамт олонтойгоо харилцаж чаддаггүй бол энэ нь ямар ч аз жаргалыг таньд олгож чадахгүй. Харин хамт олон нэгэн санаа бодолтой байхад юуг ч хялбараар бүтээж болохыг харуулж чадсан жишээг олон сонсож байсан нь лавтай.
Тиймээс ч өнөөдөр “Human Capital Management” буюу “Хүний Баялагийн Удирдлага” нь шинжлэх ухааны нэгэн салбар болон хөгжиж байна. Манай улсад Хүний Нөөцийн Удирдлагадаа хэрхэн анхаарч байна вэ? Бид “Боловсон хүчин” гэсэн нэр томъёог “Хүний нөөц” гэсэн үгээр солиод маш том өөрчлөлт гаргалаа гэж дүгнэж байгаа нь эндүүрэл гэдгийг одооноос анхаарч байх шиг. Мөн хөгжлийн зохих шаардлагаар хүний нөөцийн алба, хэлтэс байгууллагдсан ч тэр тогтолцоог нь авч явах чадвар бүхий мэргэшсэн мэргэжлийн удирдлага, түүнийг ойлгож дэмждэг захирал чухал хэрэгцээтэй байна.“Хоёр сайн бие хамгаалагчтай байснаас ганц сайн нягтлан бодогчтой бай” гэж нэгэн бизнесмэний хэлсэн энэ үг өнөөдөр “ганц сайн хүний нөөцийн менежертэй бай” гэдэг үгээр солигдож хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, чадварлаг, шинийг эрэлхийлэгч энэ салбарын хүчтэй менежерүүд том компаниудын хамгийн чухал хөдөлгөгч хүч болоод байгааг энэ цаг үеийн шилдэг захирал та анзаарч мэдэрч байгаа нь лавтай.
Чадварлаг Хүний нөөц - байгууллагын хөгжлийн тулгуур. Чадварлаг боловсон хүчинтэй байх нь зөвхөн компани, аж ахуй нэгжүүдийн асуудал биш юм. Өрх гэр, байгууллага, цаашлаад улс орны хөгжилд хүртэл хамаатай “Том” асуудал.
Нийгэмд зайлшгүй үүсээд байгаа хүний нөөцийн хомсдлыг далимдуулж “Чоно борооноор” гэгчийн үлгэрээр, шилдэг чадварлаг удирлагуудын дүр хэлбэрийг дуурайсан “Улаан зангиатан” олширч байна. Хөдөлмөрийн зах зээлд шалгуурд орж үнэлэгдээгүй, өөрийгөө сайн ухамсарлаж таниж мэдээгүй, чадваргүй их мэдэгч, эрх мэдэлд дурлагчдын анкет, ажилд орох хүсэлт компаниудын “CV box”-т хэдэн арваараа ирж байгаа ч тухайн ажилд тэнцэх удирлагын чадвартай менежер цөөн байна. Сайн анкетын хүчээр ажилд орсон нэг нь чадваргүйн улмаас ажлаасаа халагдана. Гэхдээ өөр нэг компанид өөрийн тодорхойлолтыг хүргүүлж ямар том байгууллагын менежер байснаа дурдахад нөгөө захирал нь гар тосон хүлээн авдаг тогтолцоо манайд олширлоо. Энэ нь жинхэнэ чадварлаг менежер ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна. Хүний Нөөцийн Менежмент хөгжсөн орнуудад чадварлаг менежер, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүнийг “УЛААН ЗАНГИАТАН” гэж хүндэтгэн өргөмжилдөг бол манайд байгууллагын оршин тогтнох чадварыг харуулах менежерүүд өөрсдийгөө хэт өндөр үнэлэн, ажлын чадваргүй хүмүүсийн орон тоо ихсэж байгаа нь олон байгууллагын жишээнээс харагдаж байна.
Байгууллагын цаашдын оршин тогтнох гол үндэс – Хүний Нөөцийн Менежмент. Энэ үг хүн бүрийн ялангуяа компани бүрийн амны уншлага болсон үг мэт санагдаж байгаа ч нэг асуудлыг хэт их ярьсаар байгаад үнэ цэн, ач холбогдолгүй ухагдахуун мэт улиг болдог. Бид энэ удаад арай өөрөөр дахин онцгойлон ач холбогдол өгөн анхаарахыг хүсч байна.
Иймд ярьсаар байх бус чадварлаг мэргэшсэн, бүтээлч, сэдэн үйлдэгч хамт олныг дэмжин тэтгэдэг “хүний нөөцийн зөв бодлого” бүхий эдийн засгийг хамтдаа бий болгоцгооё. Захиралууд аа!
Таны баруун гар, байгууллагын хөгжлийн тулгуур “хүний нөөцийн зөв бодлого” түүнийг хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэшсэн хүний нөөцийн менежерүүд байх болно.

Менежерүүд,ажилчид "Хүний нөөцийн менежер"

HRM- Хүний нөөцийн менежер

Ажилчидыг хэрхэн зөв ажлын байран дээр байлгах вэ?

Менежерүүд.Ажилд үнэхээр түлхүүр нөөц нь юу юм бэ гэдэг дээр менежерүүд бага анхаарч, ажилчидаа хуурч, буруу үүрэг даалгавар өгж, өөр нөөцүүдийн араас хөөцөлддөг. Гэтэл хүний нөөц бол нөөцүүд дундаас байгууллагад хамгийн удаан ашиглагддаг, чухал нөөц байдаг.
Менежер т
а мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж, хэдэн цагаар ч илүү ажилладаг. Та илүү цагаар ажиллаад таны цаг хэр үрэгддэгийг мэдэх үү? Гэтэл таны ажилчид юу хийж байна вэ? Яагаад ажилчид тань таны ажлыг хийж болохгүй гэж? Энэ бол менежер танаас өөрөөс тань шалтгаална.

HRM- Хүний нөөцийн менежер

Ажилчидыг хэрхэн зөв ажлын байран дээр байлгах вэ?
Ажилчид.

Таны багийхаа дунд бий болгох ёстой зүйл бол тэднийг завгүй байлгаж, хэрэгтэй хүмүүс болгоход байгаа юм. Тэгвэл тэд өөрсдийн ажлаа сайн хийж, таны хүсэж буй чадварууд ч тэдэнд бүрэлдэн тогтох болно.

Багийн бусад үр бүтээлгүй, дэмий суугаа хүмүүс тань өөрсдийн чадвар дутагдаж буй зүйлдээ анхаарах болно.

Хэрвээ та хүмүүсийг буруу ажлын байрандээр нь байлгах аваас цагийг хэрэггүй үрж байна гэдгээ ухаарах хэрэгтэй” .

Яагаад ийм байдал гардаг вэ?
Зарим хүмүүс буруу ажлын байрандээрээ байгаа ч тухайн ажлын байрны онцлог давуу талыг нь харан ажилладаг. Эмч хүн мэргэжилдээ бахддаг ч, хүмүүст ямар ч сонирхолгүй байж болно. Зарим нь бүр өөр тохирох ажил олдохгүй учир нэг ажилдээрээ байгаад байж болно. Энэ нь ямар нэг мэргэжлийн ур чадвар шаарддаггүй ажил байх жишээтэй.

Дарамт шахалтаар гэр бүлийн бизнест орж дургүй ажлаа хийдэг тохиолдол бий. Тэгээд ямар ч шалтгаангүйгээр тухайн ажлаа өөрийх нь хийх ёстой ажил мэтээр боддог.

Мөн зарим хүмүүс анх ажилд ороод тэтгэвэрт гаран гартлаа тухайн ажлаа л хийдэг.

Тэгвэл менежер та юу хийх ёстой вэ ?

Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ. Ингэж чадвал танд арай өөр ажилд анхаарч цаг гаргаж ажиллах боломж олдох юм.
Хамгийн гол нь та ажилчидаа ажлын байрандээр нь байрлуулахдаа тэдний сонирхол, ур чадварыг нь харгалзан үзэх хэрэгтэй. Таарсан ажилдээр нь л тавь. Үр бүтээлч зорилтуудыг дэвшүүл. Хувь хүмүүст илүү детальчилсан байдлаар зорилтуудыг өгөөрэй.

Үнэхээр чадах зүйлээ хийж буй ажилчид ямар их бүтээлч ажиллахыг бодоод үз.

Яаж тухайнд хүнд таарах ажлын байрыг олох вэ?

Таны өмнөөс хүмүүсийг тань шалгаж өгдөг компаниуд байдаг. Энэ нь танд зөв ажилчид авсан эсэхийг нь тань хэлж өгөх зорилготой юм. Тэд ихэнхдээ тухайн хүнийг гэмт хэрэгт оролцож байсан эсэх, боловсролын түвшин ямар байгаа, ажлын түүхэндээр нь үндэслээд дүгнэлт гаргадаг. Зарим туршлагатай компаниуд ажилчидыг 16 хэсэгт хувааж шинжлэх нь бий. Мөн 72 асуултад хариулуулж тухайн хүний зан чанарыг тодорхойлдог.

Wednesday, May 13, 2009

Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй нь вэ?

Дэлхий дээр шинжлэх ухааны онолоор олгож байгаа 330 гаруй төрлийн мэргэжил байдгаас манай улсад 100 гаруй мэргэжлийг олгож байна। АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанаас ТОП 100 мэргэжлийг нэрлэсэн байна। Үүнээс хамгийн шилдэгт тооцогдож байгаа 7 мэргэжлийн талаарх мэдээллийг дор сийрүүлье.

1. Анагаах ухаан

2. Өндөр настнуудад үйлчлэх үйлчилгээний салбар

3. Багш, сурган хүмүүжүүлэгчид

4. Компьютерийн салбар

5. Инженер

6. Аялал жуулчлалын салбар

7. Спорт, чийрэгжүүлэх клубын мэргэжилтэн

Харин Монголд шаардлагатай мэргэжлүүдийг өөрийн өнцгөөс авч үзвэл доорх дараалал үүсэх болов уу.

1. Хөдөө, аж ахуйн салбар /Агрономч, менежер гэх мэт/

2. Анагаах ухаан

3. Багшлах боловсон хүчин

4. Техник-Компьютерийн мэргэжилтэн

5. Уул уурхайн нарийн мэргэжилтэн, инженер

6. Гадаад харилцааны мэргэжилтэн

7. Нарийн мэргэжлийн ажилтан /цахилгаанчин, токарьчин, замын ажилтан, гагнуурчин, оёдолчин, гэх мэт / Илүүдэлтэй мэргэжил гэж манай нийгэмд нийтээрээ ярилцдаг доорхи мэргэжлүүдээр өнөөдөр олон залуучууд сурч байна.

1. Хуульч

2. Хэрэглээний эдийн засагч

3. Нягтлан бодогч, санхүүч

4. Түүхч, философич, улс төр судлаач

5. Сэтгүүлч, нийгэм судлаач гэх мэт

Дээрх мэргэжлүүдэд төрөөс олгох зээл, буцалтгүй тусламжийн хэмжээг жил бүр багасгаж байгаа ба техник, технологийн мэргэжилтнүүдэд түлхүү олгож байгаа дүр зураг ажиглагдаж байна. Харин шаардлагатай мэргэжлийг сайн эзэмшиж буй оюутнуудад сурлагын чанарыг үнэлэн тэтгэлэг, цалин олгох асуудлыг БСШУЯ, Сургалтын төрийн сан сүүлийн жилүүдэд хөндөн тавьдаг болсон. Багш хичээл заадаг, эмч хүн эмчилдэг, менежер хүмүүсийг удирддаг, шүүгч хүмүүсийг шүүдэг, бизнесмен компани удирдаж их мөнгө олдог гэх мэтийн мэдээлэл дунд явсаар нэг л өдөр чухал шийдвэрээ гаргах үе дөхөж ирдэг. Тэр мэдээлэл хайдаг, гэвч цаг давчуу, дээр нь иймэрхүү мэдээлэл нь түүнд амар олдохгүй. Бас түүнд өөрийгөө чухам ямар авьяастай, юунд сонирхолтойгоо мэдэх хэрэгтэй болдог. Гэтэл түүнд энэ талаар бодож үзэх, нээхийг хичээх хугацаа бага үлдсэн байдаг. Онолын хувьд аливаа шийдвэр гаргах процесс нь

1. Шийдвэрлэх асуудалтай тулгарах,

2. Хэрэгтэй мэдээлэл цуглуулах,

3. Мэдээлэлдээ тулгуурлан анализ хийх,

4. Бусад (гэрийнхэн, найз нөхөд, ном сонин, телевиз)-тай болон тэдэнд байгаа мэдээлэлтэйгээ өөрийнхийгөө харьцуулах, санал солилцох

5. Шийдвэр гаргах,

6. Үр дүнд сэтгэл ханамжгүй байвал дахин 2-р шатанд очих гэсэн үндсэн 6 шатанд хуваадаг. Тэгвэл ирээдүйн мэргэжлээ сонгохын босгонд ирсэн сурагчдыг бодоод үзье. Тэд өөрийн дур сонирхолтой мэргэжлээ тогтоож чадаагүй гэж таамаглая. Шийдвэр гаргах процессийн 2, 3-р шатанд энэ талаарх мэдээлэл олж авах боломж муу гэдгийг дээр өгүүлсэн тэгээд мэдээлэл байхгүй бол ихэнх хүмүүс шууд 4-р шатанд шилжиж, нийтээрээ дагаж мөрдөж буй жишигтэй харьцуулах мэдээлэл ч байхгүй болохоор зүгээр тэр чигээр нь нийт мэргэжлүүдэд дэс дараалал тогтоодог. Өөрөөр хэлбэл зүгээр л бусдад буй мэдээлэл, гэрийнхэн болон найз нараас сонссон, хүмүүсийн магтсан, сонин хэвлэлээс уншсан зүйлдээ шүүн тунгааж үзэлгүй шууд итгэж хүлээн авдаг. Тэгвэл тэр нийгэмд тогтоод байгаа “сайхан“ ажил мэргэжлийн дэс дараалал гэж юу вэ? Алдар нэр, эд хөрөнгө нь хэрвээ чи энэ ертөнцөд ганцаараа байсан бол чамд ямар ач холбогдолтой вэ? Харин бүлэг хүмүүсийн дунд орвол эдгээр нь ажил мэргэжлүүдийг дэс дугаарлах үзүүлэлтүүд болдог. Бизнесмен, улс төрч эсвэл дарга, хуульч, эмч, программист зэрэг мэргэжлүүд энэхүү дэс дараалалд дээгүүр байр эзэлнэ. Бүгд л чадах ядахаараа эдгээр мэргэжлийн төлөө өрсөлдөцгөөнө. Гэхдээ бодит амьдралд эдгээр ажлын байр цөөн байдаг. Юунд сонирхолтой байснаа мэдэхгүй байсан ч энэ мэргэжилд хүрч чадаагүйнхээ төлөө насан туршдаа харамсаж явах нэгэн байхад тэр их өрсөлдөөнийг даван үүнд хүрсэн ч сэтгэлдээ юунд сонирхолтойгоо мэдэхгүй байсандаа насны эцэст харамсах нэгэн ч байх. Бусдын сайхан гэсэн зүйл рүү дайрч эзэлсээр эцэст нь миний сайхан гэж боддог зүйл яг юу вэ гээд санааширч суух болдог. Ялагчгүй өрсөлдөөн гэж ч хэлж болох юм. Тэднийг нийтийн жишгийг бүү дага гэж заахаас илүү өөрийгөө танин мэдэхэд нь тусалж, цаг бололцоо, анхаарлаар хангах шаардлагатай. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог. Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөртөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг.

Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог.

1. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/

2. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт

3. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага

4। Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулдаг. Бид хойч үедээ ажил мэргэжлийн талаарх мэдээлэл өгөх, сонголт хийхэд нь туслаж, байнга анхаарлыг нь энэ тал дээр хандуулах ёстой. Гэхдээ энэ зөвхөн эцэг эхчүүдэд хамаатай зүйл биш. Тэдний хувьд ч мэдэхгүй зүйл олон гэдгийг дээр өгүүлсэн. Одоо сурагчид тоо, гадаад хэл, хими физикт их цаг зарцуулдаг болсон. Ирээдүйн мэргэжлийнхээ талаар бодох нь тэдний хувьд амьдралд хааяа нэг хэрэглэх үү үгүй юү интеграл, матрицаас илүү чухал төдийгүй бодитой зүйл юм. Оюутан болдог. Дөрвөн жил сурчихаад, их л мундаг дипломтой мэргэжилтэн гараад ирдэг. Ажил олддоггүй. Олдсон нэгнийх нь цалин нь чамлагдаад байдаг. Эсвэл ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд сургуулийн сургалтын чанар муу байсан гэж гомдоллож эхэлдэг нь хэвийн үзэгдэл. Тэр гологдлуудын эгнээг өргөтгөхгүй байхыг зорих хэрэгтэй. Олон сонголт бий. Уул уурхай, барилга, программ хангамж, нийтийн хоол гээд эрэлт ихтэй мэргэжил эзэмшихээр сурч байгаа оюутнууд төгсөх курсдээ аль хэдийнэ ажлын байраа олчихсон байдаг тухай мэргэжилтний яриаг та лав анзаарсан байх. Ийм эрэлттэй мэргэжлийг сонгосон хүн хэзээ ч алзахгүй. Ядаж л төгсөөд хаана ажиллах вэ гэж толгой өвдөхгүй шүү дээ. Тэгээд ч сурч байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа сайн хийсэн оюутнуудыг ажил олгогчид төгсөөд байгууллагадаа ажиллахыг урьдаг. Бас хичээлийн заваараа ч ажиллачих боломж гаргаж өгдөг. Тэр ч байтугай сургалтын төлбөрийг нь төлөхдөө ч гар татдаггүй. Тэгэхээр өөрөө хичээж чадвал өчнөөн олон боломж байдаг юм байна аа гэдгийг дүү нар минь болгоогоорой. Судалгаагаар инженер, программистууд болон байгалийн ухааны мэргэжилтнүүдэд сайн цалинтай ажил амархан олддог бол нийгмийн ухааныхан харьцангуй удаан хугацаанд ажил хайх хэрэгтэй болдог. Эдийн засгийнхан тэр бүр мэргэжлээрээ ажиллах боломжгүй бүр жолооч болох тохиолдол ч байдаг. Урлагийн салбарыг сонгож суралцагчдын тоотой хэд нь мэргэжлээрээ ажиллах боломжтой болдог ажээ. Инженер, программистууд, санхүүчдийн ихэнх нь бүтэн цагийн ажилтай болсон байхад сэтгэл зүйч, судлаачид цагийн ажил хийж байна. Олон улсын хөдөлмөрийн зах зээлээс харахад эдийн засаг, математик, байгалийн ухааны мэргэжлүүд арай л илүү эрэлттэй. Хамгийн сонирхолтой шинэ мэргэжил нано технологи, агаарын тээврийн салбар. Сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн хаа сайгүй эрэлт ихтэй. Нэртэй сурган хүмүүжүүлэгч нарын хэлснээр ажил мэргэжилээ сонгох, юунд дуртайгаа мэдэх тусгай арга, програм гэж байдаггүй цорын ганц арга нь энэ талаар бодож үзэх цагыг багаас нь хангалттай олгож, олон зүйлийг туршлагаар мэдэж авах боломжоор хангах хэрэгтэй байдаг байна. Энэ бол их цаг шаарддаг, шийдэхэд оюун санааны их чармайлт ордог сонголт. Ерөнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн талаарх тусгай хичээл оруулж, сурагчдын анхаарлыг өөрийгөө танихад нь хандуулах цаг болжээ. Төгсөөд ажилгүйчүүдийн эгнээнд орогсод, ажилдаа сэтгэл ханамжгүй хүмүүс дунд одоогийн боловсролын тогтолцооны золиос бологсод олон. Хэн ямар мэргэжилтэй вэ? гэдэг нь түүний цалинг тодорхойлдог зүйл биш хэн өөрийн ажлаа сайн хийж байна вэ? гэдэг нь л тодорхойлдог. Ажлаа сайн хийхэд тухайн ажилдаа дур сонирхолтой байх их нөлөөтэй.


эх сурвалж: http://tuvshinmunkh.blog.gogo.mn

Хамгийн эрэлттэй топ 5 мэргэжил

Юу ч хийхгүй байна гэдэг уйтгартай, утгагүй. Харин цалин сайтай, дээр нь дур сонирхолтой ажил ямар их таашаал авчирдаг билээ. Ажилд яваh нь аймшигтай, залхуутай санагддаг гэж үү? Тэгвэл америкийн Sаlary.com сайт судалгаа явуулж дэлхийн хамгийн таатай, модонд орж буй таван мэргэжлийг тодорхойлсон байна.

Гайхалтай нь, моодонд орж буй мэргэжлийн нэг нь олон хөдөлгүүртэй, худалдааны онгоцны нисгэгч гэнэ. Үүнээс гадна уг мэргэжил олон мянган эрчүүдийн мөрөөдөл болдог аж. Энэ нэр хүндтэй суудлыг эзлэхийн тулд 250 цагийн нислэгийн туршлага, дээр нь Үндэсний агаарын тээврийн газраас олгосон нисгэгчийн эрхийн үнэмлэх байх шаардлагатай. Худалдааны нисэх онгоцны нисгэгч нар зуугаас илүү цаг нисдэггүй тул бүр ч амар байдаг байна. Мөн цалин өндөр гэж байгаа.

Хүн идэхийн тулд амьдардаг бол зарим нэг нь хоол хийхийн тулд амьдардаг. Тийм хүмүүсийг ахлах тогооч гэж нэрлэдэг. Хоёр дахь моодны мэргэжил бол яах аргагүй томоохон зоогийн газрын ахлах тогооч. Тэдний ажил зүгээр нэг үүргээ гүйцэтгээд зогсохгүй, мөн шинийг сэтгэж, зогсолтгүй хөдөлмөрлөх явдал аж. Нэртэй зоогийн газарт ахлах тогоочийг бурхан мэт хүндэлнэ.

Үүнээс дутахгүй бүтээлч, сонирхолтой мэргэжил бол кино найруулагч. Энд л урам сэтгэмж, зөгнөл биеллээ олох боломжтой гэж үздэг. Нэгэнт кино найруулагч болсон бол та киног ямар зохиолоор бичих, ямар жүжигчид тоглох, киноны алба хэрхэн ажиллах ёстой зэргийг бие даан шийдвэрлэх боломжтой болно. Нөгөөтэйгүүр кино найруулагчийг сургах тодорхой арга зам байхгүй. Кино урлагийн талаар өргөн мэдлэгтэй, кино хэрхэн хийдгийг сайн мэддэг бол заавал дээд боловсрол шаардаад байдаггүй. Харин дэлхий ертөнцөд юу болж байгааг соргогоор ажиллаж чаддаг авьяас зайлшгүй чухал. Цалин хөлний хувьд хэр сайн ажилласнаас шалтгаална.

Дараагийн мэргэжилд өрсөлдөх хүн огт өөр чанарыг агуулдаг байх хэрэгтэй. Телевизийн мэдээний хөтлөгч. Хэрэв та байнгын хөдөлгөөн, ачаалал, графикгүй цагийн хуваарь, гадаад үзэмж сайтай, хэлний мэдлэг өндөр, хүчтэй хоолойтой бол энэ мэргэжил танд тохирно. Энэ мэргэжил ялангуяа Америкт их нэр хүндтэй бөгөөд цалин нь 37000-123000 ам.доллар байдаг.

Хамгийн сүүлд загвар өмсөгч мэргэжил энэ жагсаалтаас холуур өнгөрч чадсангүй। Хөдөлмөрийн биржийн статистик судалгаагаар 2014 онд загвар өмсөгч­дийн ажил эрхлэлт одоогийн түвшинээс 10-20 хувь нэмэгдэх аж. Хэрэв та чийрэг биетэй, олон цагаар зогсч ажиллах чадвартай, бие галбир сайтай нь дээр сэтгэлийн тэнхээтэй хүн бол энэ мэргэжилд тэнцэнэ. Америк, Европын загвар өмсөгчид 500-5000 ам.долларын цалинтай байдаг. Магадгүй та Наоми Кэмпбэлл зэрэг томоохон одууд шиг хоёр хоромын дотор сая доллар халаасладаг болох ч юм билүү.

эх сурвалж: http://ilo.blog.banjig.net

Казах үндэстний хоол

Казах үндэстний хоол

Манай Монголчууд казах үндэстний хоолыг каз хэмээх амттай адууны хавиргатай хоолоор андадгүй билээ. Казах үндэстний хоол дотор хамгийн амттай хоолны нэг бол яаах аргагүй Каз билээ.Каз нь адууны мах болон малын нарийн гэдэсээр хийдэг болно.Казыг хэр баргын хүн хийж чададгүй өвөрмөч амттай хоол юм. Каз нь цэвэр экологийн байгалийн бүтээгдэхүүн бөгөөд өвөл идвэл наад зах нь ханиад томуу тусдаггүй гэж ярьдаг юм.Одооч гэсэн манай Монголын Казахууд энэ сайхан хоолыг үе дамжуулан хийж байгаа бөгөөд орчин үеийн хоолоор бол хиамтай төстэй бөгөөд харин амт нь үнэхээр сайхан юм.Каз нь Казахын үндэстний баяр болох Наурызын баярын Дастарканы хамгийн том идээний дээжүүдийн нэг юм.Манай Монголчууд маань энэ хоолонд их дуртай билээ? ингээд та бүхэнд Казах үндэстний хоолын зургуудыг танилцуулая.

Казах үндэстний хоол Каз

Сорпа буюу шөл


Челпек буюу Жигэнсэн гурил/шөлтэй хоолонд/



Бесбармак


Гэрийн боорцог

Шорлог



эх сурвалж: http://kazakh.blog.banjig.net

Tuesday, May 12, 2009

Хоног 25 цагтай болж магадгүй


Хоног 25 цагтай болж магадгүй

Хоног 24 цагтай. Тэгвэл 25 цагтай болж магадгүй гэсэн таамгийг Их Британийн сансар судлаачид, мэрэгжлийн ажиглагчид гаргажээ.
Учир нь Дэлхийн тэнхлэгээ эргэх хурд эрс удааширсантай холбож энэ үндэслэлийг гаргасан байна. Ингэж Дэлхийн эргэх хурд өөрчлөгдсөнөөр хоногийн мөчлөгт нар сарны тусгалаас гадна он тооллын өөрчлөлт мэдэгдэж эхэлсэн байна. Тэр ч бас ортой зүйл.

Ойрын хэдэн жил Монголчуудад тохиогоод байгаа Цагаан сарын шинийн нэгний өдөр буюу сарны талаарх маргаан яваад байгаа. Үүнийг манай зарим зурхайчид байгаль экологи, дэлхийн сарны нөлөөлөл зэрэгтэй холбож ч тайлбарласан.
Хэрвээ энэ үзэгдэл нотлогдож өдөр хоногт өөрчлөлт орвол хоног 25 цагтай болох нь.

Аварга том “хамгийн хамгийн”-ууд

Аварга том “хамгийн хамгийн”-ууд

Өдөр ирэх тутам хүний санаанд багтамгүй хачирхалтай сонин зүйлс гарч ирсээр л байна. Ямар зориулалттайгаар эдгээр зүйлс гарч байдгийг олон шалтгаанаар тайлбарлаж болох. Хүмүүсийн анхаарлыг татах, гениссийн амжилтад хүрэх зэргээр бүтээгдсэн байдаг.

Жишээ нь Уран барималч Глаиз Олденбүргийн урлагийн философи нь өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг жижиг зүйлүүдийг асар том хэмжээгээр томруулан хийж дараа нь эдгээрийн хийсвэр сэтгэлгээг өдөөхийн тулд бодит цогцолбор байгуулдаг ажээ.
Аварга том жинсэн өмд (Англи)
1996 онд Англид оёсон энэ өмдний урт нь 15м байсан бөгөөд өндөр барилгын хананд өлгөсөн энэхүү өмдийг дараа нь угаалгын нунтагийн реклам хийх гэж угаасан ажээ.

Аварга хавчаар (АНУ)
Алдарт барималч Глаиз Олденбургийн бас нэгэн гайхамшиг. 1929 онд Ийствитчэд төрсөн тэрээр өнөөдрийг хүртэл яг 27 аварга том биетүүдийг бүтээсэн бөгөөд зураг дээрх аварга хавчаар бол АНУ-ын Филадельфиа хотын нэгэн худалдааны төвийн үүдийг чимэн сүндэрлэж байдаг байна.

Гангаар хийгдсэн шүдэнз (Испани)
Алдарт уран барималч Глаиз Олденбург болон түүний гэргий Күүи Ван Брүгген нарын хамтран бүтээсэн энэ асар том хөшөө нь Барселоны нэгэн талбайг чимэн сүндэрлэж байдаг юм. Ган, хөнгөн цагаан болон хуванцараас гаргаж авсан материалаар хийгдсэн асар том шүдэнзнүүд хоорондоо шилэн утсаар холбогдсон бөгөөд хамгаалалтын системд холбогдсон ажээ.

Дээр нь суугаад дуртай зүгтээ хар. (Итали)
Удине хотын Манзана тосгонд байдаг энэ сандал нь тус хотод үйлдвэрлэсэн модон сандалуудаас даруй 23 дахин том бөгөөд аварга сандалын урт 20м, жин 22.910кг ба хөлний диаметрүүд нь 9.75м, 9.65м ажээ. Энэхүү сандал нь дэлхийн хамгийн том сандал болон Гиннесийн номонд орсон байна.

Сурталчилгаа (АНУ)
Жон Коли хэмээх нэгэн Америк гуталчин эр гутал сонирхдог болоод ч тэрүү Хонда Сивик маркийн машиныг урт хугацааны оролдлогоор гутал хэлбэртэй болгож чадсан юм. Тэрээр энэ машинаараа өөрийн гутлын дэлгүүрийн сурталчилгааг хийдэг болсон бөгөөд машинаа зуны улиралд улаанаар харин өвөл нь хүрэн өнгөөр будуулдаг ажээ.

Газрын тосны хаанд
(Арабын Нэгдсэн Эмират Улс) Шейх Бин Хамдан Ел Нахаян гуайн хамгийн дуртай зүйл нь машин юм. тусгайлан захиалж хийлгэсэн энэхүү аварга том ачааны машины өндөр 12м өндөр бөгөөд бас чиргүүлтэй юм байна.

Дуран гэр
Лос Анжелосийн Венеци мужид баригдсан энэхүү дурангийн дүрс бүхий байшин орчин үед баригдсан барилгуудаас хамгийн алдартай нь бөгөөд тус байшинг Frank Henry гэдэг хүн барьжээ.
эх сурвалж www.bugdeeree.mn