Thursday, May 21, 2009

Суут хvмvvс бага унтдаг

Хvн єдєрт 6-8 цагийн нойр авах нь хамгийн тохиромжтой гэж эрдэмтэд vздэг билээ. Гэвч энэ нь бvхэл амьдралын маань гуравны нэгтэй тэнцэх хугацаа шvv дээ. Энэ хооронд бид юу хийж амжуулах байгаа вэ, гэж бодогдох нь мэдээж. Эрдэмтдийн vзсэнээр, хvн єдєрт 7-8 цагаас бага унтвал эрvvл мэндэд нь муугаар нєлєєлнє гэдэг. Гэвч унтах хугацаа нь хvн хvний байгалийн онцлогоос хамаардаг бєгєєд, зарим нэг нь байгалиасаа их унтах зохилдлогоотой байхад, vлдсэн нь бага унтахаар заяагдсан байх жишээтэй.Миний хувьд єдєрт 7 цаг унтчихад яг таардаг боловч, 6 цаг нойрслоо ч нэг их нєлєє vзvvлдэггvй. Харин тvvнээс бага унтсан тохиолдолд бие маань сульдаж, эвшээгээд л явдаг. Ийм тохиолдолд єдрийн цагаар 15-30 минут унтаад босоход л сэргээд ирдэг юм. Cаяхан би, Дэлхийд нэр нь дуурссан алдартнууд энгийн хvнтэй харьцуулахад тун бага унтдаг байсан талаар олж уншаад их л гайхлаа.

Жишээлбэл аугаа Да Винчи єдєрт ердєє 1.5-2 цаг л нойрсдог байж ээ. Тэгээд л єдєрт 7 цагаар давсанд явах нь зvгээр л миний биений тогтсон зуршил юм болов уу, vнэхээр тэгж их унтах алба байна уу даа гэж єєрєєсєє би асуулаа. Унтах цагаа, илvv vр ашигтай, єєр зvйл хийхэд зарцуулж болохгvй юм гэж vv? Ингээд миний бие тэрхvv аугаа хvмvvсийн амжилтын нууц, унтдаг байсан хугацааных нь талаар илvv ихийг мэдэж, судлах ажилд ханцуй шамлан орсон юм. Эгэл бусын эрч хvчтэй, нойроо даван туулсан гэгддэг суутнуудын талаар мэдээлэл цуглуулж та бvхэнд хvргэхээр зорилоо. Хэдийгээр эдгээр хvмvvсийн амьдралын намтар vлгэрийн гэмээр ер бусын, сонин хачин зvйлсээр дvvрэн, тийм гэж онож хэлэхийн аргагvй байдаг ч, хамгийн сонирхолтой, vнэнд нийцэхvйц баримтуудыг нь олж цуглуулахыг хичээсэн билээ.
Леонардо Да Винчи
Суут зураач Леонардо Да Винчи хоногийн 22 цагт сэрvvн байж, сонгодог бvтээлvvдээ туурвидаг байж ээ. Тэрээр 1.5-2-хон цаг унтаад, сэрvvн байх vедээ, 4 цаг тутамд 15-20 минутын турш хэвтдэг байж. Энэхvv нойроо хангах аргыг орчин vеийн шинжлэх ухаанд полифасик унталт гэж нэрлэдэг. Энэ аргаар унтдаг хvмvvс олон байдаг тєдийгvй, маш их vр дvнтэй гэж ам нэгтэй хэлцгээдэг. Гэвч тодорхой баримт нотолгоо байхгvй тул, тvvний ингэж унтдаг байсан хийгээд, тэр нь vнэхээр vр дvнтэй эсэхэд, эрдэмтэд эргэлзсээр байгаа аж. Ямартай ч, суу билигт зураач Да Винчи 67 жил амьдарсан юм.
Никола Тесла
Дэлхий дээрхи хамгийн алдартай зохион бvтээгчдийн нэг гэддэг Никола Тесла, єдєрт 2-3 цаг унтдаг байжээ."Эрдэмтэн хvн асар их хєдєлмєрийнхєє vр дvнд, шинэ нээлтийг хийсэн vеийн сэтгэлийн тэр их хєдлєл баяр хєєрийг зvрх сэтгэлдээ мэдэрч чаддагсан бол, хvн бvхний хувьд нойр, хоол, найз нєхєд, хайр дурлал, болон амьдралын бусад салшгvй хэсгvvд юу ч биш мэт санагдана."- гэж Никола Тесла хэлсэн байдаг. Никола шиг шєнєжингєє ажилласан хvн бvхэл єдєржингєє унтах нь элбэг байдаг бол, тэрээр vр дvнгээ vзэж байж л сая нэг дуг хийдэг байжээ. Тэрээр зогсоо зайгvй хєдєлмєрлєж, шинжлэх ухааны шинэ шинэ нээлтvvдийг хийж байсан бєгєєд, єдєрт хаяа сэргэх журмаар зухасхан хэвтэж амардаг байсан байна. Харин их ядарсан vедээ удаан хугацаагаар унтдаг байжээ. Энэ бvхний дараа, тvvнийг ердєє богино нойртон гэж дvгнэж ч болох юм. Харин тэрээр 87 настайдаа єєд болжээ.

Томас Жефферсон
Тэрээр да Винчигийн адилаар полифасик унтагч байсан бєгєєд, єдєрт 2 цаг нойрсдог байсныг нь 1819 онд Vine Utley эмчид бичсэн захидал гэрчилнэ. Мєн тэрээр, тогтмол биш цагт, ихэвчлэн шєнє дєлєєр унтдаг байжээ. Орондоо орсныхоо дараа дор хаяж 30 минутыг ном уншихад зарцуулж заншсан байсан агаад, уйдах хvртлээ уншаад л байдаг байсж. Харин хэдэн ч цагт унтсан байсан, нар мандмагц сэрдэг байж. Жефферсон, хорвоогийн тоосыг 83 жил хєдєлгєсєн юм.

Томас Эдисон
Миний мэдэх хамгийн алдартай шинжлэх ухаанч Томас Эдисон хоногт 5 -аас хэтрэхгvй цаг унтдаг байжээ. Тэрээр: "Хvмvvс ихэвчлэн хоолоо 100 хувь хэтрvvлж идэн, 100 хувь удаан унтдаг. єєрєєр хэлбэл байгалийн хуулинаас хоёр дахин их гэсэн vг. Ингэх нь тэднийг сэтгэлээр нь цатгадаг болохоор л тэгдэг байх л даа. Харамсалтай нь хоол, нойроо хэтрvvлэх нь эрvvл мэндэд муугаар нєлєєлєхєєс гадна, хийж бvтээх эрмэлзэл, идэвхийг бууруулдаг юм. єдєрт наймаас арван цаг унтдаг хvн хэзээ ч бат бєх жинхэнэ нойр хийгээд vнэн утгаараа сэрvvн байхын жаргалыг амсаж чадахгvй. Учир нь хоногийн хорин дєрвєн цагийн тодорхой хэсэг бvр нь хvн бvрийн бие махбодын онцлогт таарсан байдаг тул яг єєрт тохиромжтой, нойроо сайн авах хугацаагаа олох хэрэгтэй."- гэжээ. Тvvний унтдаг хугацааны талаар олон баримт уламжлагдан иржээ. Эдисоны vед унтахын vр ашгийг шинжлэх ухаанд тєдийлєн дэлгэрэнгvй нээж олоогvй байсан тул, тэрээр хvмvvс хэтрvvлэн иддэг шигээ, илvv цагаар унтсаар байх болно хэмээн буруу бодож байжээ. Байгалийсаа заягдсан, богино унтдаг онцлогтой тэрээр, удаан унтах нь залхуугийн шинж гэж vздэг байв. Харин тvvнтэй хамт ажилладаг байсан хvмvvс, Эдисоныг ярьдгаасаа хамаагvй их унтдаг байсан гэдэг. vнэндээ Эдисон бага унтаж, их хэвтдэг байсан бєгєєд, тvvний орнууд єнєєдєр Эдисоны музейд хадгалагдан vлдсэн байдаг ажээ.Эдисон номын сандаа суугаад, ажлаа хийж байхдаа бараг унтдаггvй байсан агаад, єрєєнийх нь буланд орших жижигхэн орон дээр хэсэг хугацаанд хэвтэж, сэргэдэг байжээ. Эдисоны ажлынхаа ширээн дээр унтаж байгаа алдартай зураг байдгийг та бvхэн санаж байгаа байх аа. Тэрээр хэзээ ч єєрийнхєє сул талыг харуулахаасаа ичиж зовдоггvй байсан тул, сэтгvvлчид, гэрэл зурагчдад том олз болдог байжээ. Гэтэл зарим эх сурвалжуудаас vзэхэд, Томас Эдисон бvхэл єдєржингєє унтаад, сэрэхээрээ жоохон юм идчихээд, эргээд орлуугаа явдаг байсан гэдэг. Их ч унтдаг бай, бага ч бай тэрээр 84 насалсан байна.

Исаак Ньютон
Тvvний хувьд хоногт 2-3 цагийн нойртой амьдрах нь хангалттай байж ээ. Тэрээр нойр хоолгvй, хэт уйгагvй ажилласныхаа уршгаар, ядаргаанд орж, удаан хугацаанд євдєж байжээ. Тvvний амьдралын тvvхийн сурвалж бичигт: " Исаакийн толгойд агуу тєсєєллvvд, ер бусын бодлууд байнга эргэлддэг байсан Тэрээр юм бvхний учрийг олохыг эрмэлздэг байв: Сар дэлхий дээр унаад ирвэл яах, вэ? єєрєє биш, ямар нэгэн гадны нєлєєгєєр тэгвэл манай гаригаас юу vлдэх бол? Сарыг дэлхийгээс тvлхэж байдаг тєвєєс зугтах хvч, Дэлхийн татах хvч хоёр тэнцvv юм болов уу, vгvй юу? Дэлхийн нарыг тойрох хурд, хvч, хэмнэлийг тооцоолохын хажуугаар бусад гаригуудынхыг ч тогтоох хэрэгтэй. Ер нь Дэлхий ертєнц гэж юу юм бол оо?- гэсэн дуусашгvй олон асуултыг мэдэхийг улайрах агуу их тєсєєлєл, тэмvvлэлтэй хvнд унтах зав яаж байхав дээ"- гэж бичсэн байдаг. vнэхээр ч тиймдээ. Харин тэрээр 84 насандаа хорвоог орхижээ.

Наполеон Бонапарте
Зарим эх сурвалжаас vзэхэд, Францын их удирдагч Наполеон, шєнийн 12 цагт унтахаар хэвтээд, 2 цагт сэрэн ажилдаа ордог байсан бєгєєд, 5 цагт эргэж унтаад, 7-д сэрдэг байсан гэнэ. єєрєєр хэлбэл тэрээр хоногт ердєє 4 цаг л унтдаг байжээ. Тэрээр: "vй тvмэн бодол, vзэгдлvvдийн дvр зураг, гинжин хэлхээ мэт тасралтгvй урсах тархиа би нэгэн шvvгээ гэж тєсєєлдєг. Нэг бодлоо хаяж, єєрийг сэтгэх хэрэгтэй болоход, том шvvгээний нэг шургуулгыг хаагаад, шинийг нээж байна гэж тєсєєлдєг юм. Тиймээс, би унтмаар байвч, нойрны ертєнцрvv тэмvvлэх бодлынхоо бvх шургуулгыг хаагаад л, сэрvvн, сэргэлэн болдог."-гэж хэлсэн байна. Тvvнийхээр эрэгтэй, эмэгтэй ямар ч хvн шєнєдєє, 6 цаг унтахад хангалттай гэж vздэг байжээ. Тvvний тушаал доор ажиллаж байсан офицерvvдийн хэлснээр, Наполеон, дайны талбарт хичнээн удавч, хагас цагийн дотор л єєрийгєє эрчимжvvлж, нойроо авах, гайхамшигтай чадвартай байжээ. Цэргvvддээ тушаал єгч, шинэ стратеги танилцуулаад, 30 минутын дараа эргэн майхандаа орж, хагас цагийн нойр авчихаад гараад ирдэг байжээ. Хэдийгээр тvvнийг бага ундаг хvн байсан гэдэг ч , их хямралын он жилvvдэд, тэрээр нойргvйдэл євчнєєр шаналж байсан юм байна. Мєн, єдрийн цагаар хэвтэж амардаг байснаараа энергээ нєхдєг байж гэж vзэх хvн ч олон гардаг. Тэрээр залуугаараа амиа алдахаас огт айдаггvй байсан бєгєєд, эмч нарын санаа зовнилыг vл тоомсорлож, бага унтан, хатуу кофе хэрэглэдэг байжээ. Магадгvй нойр муутай явсан нь амьдралынх нь хэв маяг байсан ч байж болох юм. Гэхдээ Наполеон, дайнгvй, тайван цагт 7 цаг унтаж, сэрснийхээ дараа бvтэн нэг цаг хэвтэж байгаад сэрдэг байсан бєгєєд, єдєр хvртэл унтдаг байжээ. vvнээс vзэхэд, тэрээр биологийн хувьд энгийн унтагч байсан байна. Харин сэтгэл нь хямарч, гуниглан ганцаардах vедээ бараг унтаж чаддаггvй байж. Ийнхvv тvvний 52 настайдаа таалал тєгссєн шалтгаан нь бага унтдаг байсан болон сэтгэлийн их дарамтнаас нь болсон байж болох талтай.

Бэнжамин Франклин
Зарим тvvхийн баримтанд тvvнийг 2-4 цаг унтдаг байсан гэжээ. Тvvний : "эрт унтаж, эрт сэрэх нь эрvvл мэнд, эд баялаг, эрдэм ухааны vvд мєн"- гэсэн алдартай vгийг бид мэдэх билээ. Франклины нойроо хугаслах зарчим нь "дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм" гэдэг амьдралынх нь зарчимтай холбоотой байсан гэдэг. Унтах нь хэдий байгалийн жам боловч, оюунлаг ухамсраараа ялан дийлэх ёстой зvйл гэж тэр vздэг байж. єєрєєр хэлбэл, нойрыг унтаж бардаггvй, сэрж бардаг гэдэг манай ардын ухаантай агаар нэг юм. Франклины vеийн нийгэмд хєдєлмєр, бvтээл, ололт амжилтыг дээдэлдэг байсан тул тэрээр "бага унтдаг" гэгдэж, олны хvндэтгэлийг хvлээхийг хvсдэг байснаараа Эдисонтой ижилхэн байгаа юм. Тэдний бодлоор, бараг унтахгvй байснаараа, єєрсдийгєє тун эрч хvчтэй, зарчимч, шаардлага єндєртэй, хэзээ ч залхуурдаггvй нэгэн гэж бусдад харагдуулдаг байжээ. Франклин єдєрт 4 цагийг л нойрондоо зарцуулдаг байсан нь дутуу нойртой амьдарсан хvн гэдэг тvvний тухай цуу яриаг баталж байна. "Бид диваажинд очоод, хангалттай унтана даа, гайгvй"- гэж хэлэх дуртай байсан Франклин, хэдэн єдрийн турш хугас нойртой ажиллаж, гараасаа юм гаргасныхаа дараа тааваараа унтдаг байж ээ. Хэдий тийм ч тэрээр 84 насыг зооглоод, таалал тєгссєн юм.

Уинстен Черчилл
Тэрээр шєнєдєє, 5 цаг л унтдаг байсан боловч єдрийн цайны vеэр заавал дуг хийдэг байжээ. Тvvний нэг єдрийн амьдрал єглєєний 8 цагаас эхлэдэг байсан бєгєєд, цайны цаг хvртэл орондоо элдэв сонин гарчиглаж, захидал уншиж єнгєрєєгєєд, цайны цагаар хэсэг дугхийснийхээ дараа шєнийн 3 хvртэл ажилладаг байжээ."єдрийн цагаар унтах их сайн. Хувцсаа тайлаад, орондоо орон, юу ч бодолгvй унтах хэрэгтэй. Хийж бvтээх цагаа алдаж байна гэж айх хэрэггvй ээ. Тэнэг, сэтгэж чадахаа больсон хvмvvс л тэгж айдаг юм. єдрийн цагаар жоохон ч гэсэн дуг хийгээд сэрэхэд, оюун ухаан, бие махбод хамаагvй бvтээмж сайтай болдог юм. Ингэснээрээ, 2 биш юмаа гэхэд 1.5 єдрийн ажлыг нэг єдєрт амжуулах хvч тэнхээ танд бие болдог юм шvv."- гэж Уинстен Черчилл хэлжээ. Тэрээр єдєр 1.5-2 цаг унтдаг байсан бєгєєд, шєнийхтэйгээ нийлээд 7 цаг гэсэн vг. Энэ арга нь тун vр дvнтэй гэнэ. Та ч гэсэн туршаад vзэж болно. 91 насыг зооглосон Уинстен Черчил хоногт хоёр удаа унтдаг байсан бєгєєд, єдєр амжаагvй боло шєнє, шєнє амжаагvй бол єдєр нойроо нєхдєг байсан гэнэ.

Алберт Эйнштэйн
Суут сэтгэгч Эйнштэйн ямар нэгэн шинэ санааг туршихаар эрчимтэй ажиллаж байхдаа 10 цаг, бусад vед 11 цаг унтдаг байжээ.Зvvд нь тvvнд гоц санаа, нээлтийг шивнэдэг байсан гэж тэрээр ярих дуртай байжээ. Мєн удаан нойрсоход бодол санаа, бие махбод нь сэргэнэ гэж vздэг байсан байна.Тэрээр 74 насыг зооглоод єєд болжээ.

Calvin Coolidge
АНУ-ын ерєнхийлєгч агсан Calvin Coolidge барагдашгvй нойртой хvн байжээ. Тэрээр шєнє 8, єдєр 2-3 цаг унтдаг байжээ. Дашрамд дурдахад, тэрээр АНУ-ын шинэ ерєнхийлєгчєєр сонгогдсоныхоо дараа хамгийн тvрvvнд орондоо ороод, бєх гэгч нь унтсан аж. 61 тэйдээ нас барсан Calvin Coolidge, хаанаас ч илvvтэйгээр, цагаан ордонд нойроо сайн авдаг байжээ.

Monday, May 18, 2009

сонин хачин

Нарны аймгийн 10 дахь гаригийг илрїїллээ

Саяхан хєєргєсєн Spitzer хэмээх сансрын дуран авай нарыг тойрон алсын тойрог замаар эргэж буй шинэ гариг илрїїлжээ. Одон орончид энэ гаригийг эскимосын далайн бурхны нэрээр Седна гэж нэрлэсэн байна. Диаметрээрээ 2000 км Седна гариг Плутоноос ч том юм. Урьдчилсан тооцоогоор энэ гариг дэлхийгээс 10 тэрбум км-т оршиж байгаа тухай The Australian-д бичиж байна. Седна гаригийг Hubble дуран авиа ажигласан бєгєєд энэ шуугиант нээлтийн нарийн ширийнийг NASA удахгїй зарлана. Седна 1930 оноос хойш Америкийн одон орончдын илрїїлсэн нарны аймгийн хамгийн том гариг болж байна.

Америкчууд Ангараг гариг дээр юу хайгаад байгаа юм бол?

Америк даяар эрїїл мэнддээ гойд анхаарах болсон нь нууц биш. Энэ салбарт хуваарилж байгаа хєрєнгє нь Орос улсын жилийн нийт тєсвєєс давж байна. Гэлээ ч Америкчууд дэлхийн хамгийн эрїїл саруул хїмїїс байж чадахгїй л байгаа. Зєвхєн їе мєчний євчнєєр л гэхэд Америкт 70 сая орчим хїн шаналж їїнд жилд 25 тэрбум доллар зарцуулж буй. Їндсэндээ эрїїлжїїлэх арга хэрэгслийг олох гэж Америкийн эрдэмтэд тархиа гашилгаж сууна. Хїн тєрєлхтний хувьд ер бусын бїтэцтэй, физик, химийн болоод эдгээж анагаах хосгїй чанартай "шунгит" гэгч эрдэс бодис ойрноос анхаарлыг нь татах болов. Уг бодисын гарлыг хэлж чадахгїй байгаа ч эртний галавын їед манай нарны системд байсан Фаэтон хэмээх аварга том эрхсийн їлдэгдэл хэсэг байж магад гэсэн таамаглал бий. Шунгит нь анагаах ухаанд маш хэрэгтэй зйїл гэж їзэж байна. Гагцхїї энэ эрдэс нь манай гаригын Онеж нуурын эрэг, ганцхан газраас олдож буй бєгєєд тїїнийг Орос улс Америкчуудад зарахыг одоогоор шийдээгїй байгаа юм. Хэрэв шунгит Америкт байхгїй бол єєр гариг дээр, тухайлбал улаан нїдэн гариг дээр байж ч болох. Дэлхий дээрх амьдралын эх сурвалж нь чухамхїї энэ шингит чинь юм биш її гэсэн яриа ч байдаг. Їнэхээр Америкчууд улаан нїдэн гариг дээр юу эрээд байна вэ? зєвхєн амьдрал тэнд бий эсэхийг мэдэх гээд байна уу? эсвэл тїїнийг тэтгэгч эрїїл энхийн ид шидийн чулуу шунгитийг хайгаад байгаа юм болов уу?

Ангараг дээр биет илэрчээ

Ангараг дээр ажиллаж буй Opportunity аппарат учир битїїлэг нэгэн биетийн зургийг авчээ. Тїїнийг эрдэмтэд юу болохыг нь одоо хїртэл тайлж чадаагїй байна. Ангаргийн Меридиание Планумын районд буусан цэгээсээ Opportunity - гийн дамжуулсан нилээд хэдэн гэрэл зургаас том гэгчийн дэлдэн чихтэй жижигхэн биетэй туулайтай тєстэй шаравтар єнгийн нэг биет тодоос тод харагдаж байгаа ажээ. Хэсэг хугацааны дараа "туулай" Ангарагийн аппаратыг удирдаж байгаа NASA болон Пасадины тийрэлтэт хєдєлгїїрийн лабораторийн мэргэжилтнїїдийн сонирхолыг асар ихээр татах болсон байна. Тэрээр ангарагийн гадаргуугаар ийш тийш яваад байгаа нь бїр ч их сонирхол татаж байгаа ажээ. Энэ нь барагцаалбал дєрвєєс зургєєн сантиметр урттай жижигхэн биет болохыг гэрэл зурагт хийсэн дїн шинжилгээ харуулсан байна. "Бид энэ хачирхалтай зїйлийг манай аппаратын зєєлєн материалын нэг хэсэг байж магадгїй хэмээн їзэж байна" гэж тийрэлтэт хєдєлгїїрийн лабораторийн тэргїїлэх инжинер Роб Мэннинг мэдэгджээ.

Нарны аймгийн гаднаас хїчилтєрєгч олдлоо

Дэлхийн шинжлэх ухааны тїїхэнд эрдэмтэд анх удаа нарны аймгийн гадна байдаг гаригийн агаар мандлаас хїчилтєрєгч илрїїлжээ. Сансрын Hubble дуран авайн тусламжтайгаар уг нээлтийг хийлээ хэмээн Европын сансрын агентлагийн тєлєєлєгч мэдэгдсэн байна. Осирис нэртэй уг гаригийн агаар мандлаас хїчилтєрєгчєєс гадна нїїрстєрєгч ч олдсон аж. Гэвч Осирист бидний мэдэх амьд организмууд байхгїй гэнэ. Дэлхийгээс 125 сая гэрлийн жилийн зайтай орших уг гариг халуун хийн цул бєгєєд нартай тун тєстэй юм байна. Гэсэн ч тїїний агаар мандалд хїчилтєрєгч, нїїрстєрєгч байгаа нь нарны аймгийн гадна амьд организм байж болох тухай таамаглалыг цоо шинээр тавьж байна.