Ямар ч үндэстний нэрийг, үндэстнээр нь алдаршуулж бас хөгжил ба бууралт, мөхлийг нь тодорхойлж явдаг гол зүйлүүд байдаг.
Эдгээр гол зүйл нь бүдгэрч эхэлсэн үед тэр газарт уг үндэстнийг ястан гэж нэрлэх эндүүрэл үүсч эхэлдэг бололтой. Yүний нэг жишээ бол социализмын үед "бүхнийг нийгэм, нийтийн төлөө" гэсэн лоозонгийн дор нэгтгэж байхад монголын казахуудын хэл албаны ажил хэргээс үндсэндээ шахагдаж, монголоор ярьж бичих нь өндөр соёл боловсрол мэт тооцогдож байсны улмаас казахын хэл ба соёлын хөгжил ихээхэн саарч, зарим уламжлалт ёс заншил нь бүдгэрэн мартагдах явдал гарчээ. Энэ үед их, дээд сургуулийн багш байсан зарим нэг казах сэхээтний дундаас ч гэсэн монголын казахуудыг ястан хэмээн эндүүрэн хэлэх явдал гарч байсан нь дээрх явдалтай холбоотой.
Дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон улс орны хүн амын бүрэлдэхүүнийг харахад дан ганц үндэстнээс бүрэлдэн тогтсон улс орон гэж бараг байдаггүй. Yндэстэн бүхэн дангаараа биеэ даасан улс байгуулна гэх нь түүхийн хувьд дэлхийд нийтлэг байх боломжгүй. Yүнээс үзэхэд улс гэхээс биш үндэстэн бүхэн газар нутгийн хувьд нэг улсын нэгэн адил хатуу тогтоосон хил хязгаартай байдаггүй юм байна. Харин үе уламжлан амьдран оршиж, өвгөдийн яс тавьж идээшиж дассан газар ус, нутаг гэж бий. Гэвч тухайн үндэстний иргэн бүр тэр нутагт биш улс орны өнцөг булан бүрт ажил амьдралын аяыг даган амьдардгийг бид мэднэ. Энэ бол суурьшин амьдардаг газар нутаг нь үндэстнийг тодорхойлох гол зүйл биш, ахуйн чухал нэгэн орчин гэдгийг харуулж буй баримт мөн. Тэгвэл ямар ч улс орон, ямар ч газар нутагт оршин байгаа хүмүүсийг үндэстний ямар нийтлэг шинж тодорхойлон нэгтгэж, казах гэх зэрэг нэрийг нь тодотгон авч явдаг гол зүйл нь юу юм бэ? Энэ бол хэл ба хэлний хөгжил, хэлний хөгжлийг дагасан соёл, замналын түүх, уламжлал ёс заншлын сэргэлт ба хөгжил юм. Тэгвэл уг үндэстний нэр нь хэл, ёс заншил, түүх, соёлын арвин өв уламжлал юм. Yндэстний үүсэл ба хөгжлийг үеийн үед уламжлан хадгалсаар, генид нь хүртэл шингэж ирсэн гол зүйл нь хэл ба хэлний соёл, ёс заншлын хөгжилтэй холбоотой ул мөр байдаг бололтой. Yндэстнийг тодорхойлох гол зүйл нь хэл, уламжлалт дэвшилт соёл, ёс заншил, замналын түүх бол туслах чанарын зүйл нь үндэстний соёл урлагийн хотжсон, нийтлэг шинжтэй /европжсон ч гэхээр/ хөгжил, түүхэн урт хугацаанд амьдран оршсон газар ус, нутаг, үндэстний бахархах зүйлүүд бөгөөд мөн тэр үндэстний ёс заншил, соёлын үнэт зүйлийг шингээсэн шашны соёл ч багагүй нөлөө үзүүлдэг зүйл болдог байна. Харин шашны соёлыг шинжлэх ухаан ба төрт ёсноос дээгүүр тавих гэсэн хэт барууны үзэл онол ямар ч үндэстний хөгжил ба соёлд багагүй бэрхшээл учруулж мэдэхээр хандлага ихээхэн гарах болжээ.
Энэ гол зүйлээр авч үзээд даяаршлын ардчилсан чиг хандлагаар тунгаан бодоход монголын казахууд бол казах үндэстний цөөнх хэсэг мөн. Тийм учраас төр улсын үндэстний хөгжүүлэх мэргэн бодлого дэмжлэгт түшиглэн хэл соёл, ёс заншлаа сэргээн хөгжүүлэх боломж бий. Одоо үеийн хөгжлийнхөө ололттой зүйлийг даяаршлах замаар дэлхийн жишигт хүргэж байж даяарчлах дэлхий нийтийн хөгжлийн нэгдмэл хандлага бий болоод байна.
Дээрх өргөн утга санаа бүхий дэвшилт үзлийн дагуу монголын казах үндэстний хэл, ёс заншил, соёл хөгжүүлэх гэсэн зөв санаачлагыг төр, засгаас дэмжиж байдгийн ойрын нэгэн жишээ бол улсын нийслэлд монгол казахуудын соёлын төв барих болсон явдал ба мөн "Алтан бүргэд" их наадмыг төр, засгийн зарим төлөөлөгчид сайшаан дэмжиж санаа бодлоо илэрхийлж байсан явдал юм। Соёлын төв нь шашин мөргөлийн гол төв болон хөгжиж, шашны соёлыг ч зохих хэмжээгээр хүндлэн үзэх чиг баримтлах учиртай гэж бид үздэг। Yндэстэн бүрийн хэл, соёл шинэлэг агуулгаар үргэлж хөгжин дэвжээсэй.
Утга зохиол судлалын магистр Х.ХАВАЛХААХ
No comments:
Post a Comment