Нүүдэлчин
Орос, Казакстан, Франц, Америк зэрэг улсын уран бүтээлчдын хамтын энэхүү бүтээлийн төсөв 40 гаран сая. Киноны бүрэлдэхүүнээс танилцуулбал найруулагч Сергей Бодров (оскарын шилдэг гадаад киноны найруулагч шагналтай, энэ онд "Монгол" хэмээх Чингисын тухай киног 3-р сард гаргах гээд бас шуугиулаад байгаа хүн), кино зохиолч Рустам Ибрагимбеков (бас л оскар авч байсан), продюссер Милош Форман, Сергей Азимов, хувцас дизайнер Марит Ален (Hulk), Майкл О'Коннер (Harry Potter), оператор Ули Штайгер (Austin Powers, Godzilla), Ден Лаустен, special effect Ив Де Боно (Perl Harbor, Patriot), дууны найруулагч Жонатан Миллер (Saw, Blade) гэх мэт хүмүүс арын албанд ажиллажээ. Тэгвэл жүжигчдын бүрэлдэхүүн нь бас л олны танил хүмүүс байсан. Гол дүр буюу Казакуудын хаан, үндэстэнээ нэгтгэдэг баатар нь Куно Бекер хэмээх Мексик залуу тогложээ. Түүний хамгийн сайн найзад Жей Фернандез (Ladder 49, World Trade Center-д туслах дүр). Казакын баатаруудыг багаас нь байлдах урлагт бэлтгэдэг бас нэг казак баатарын дүрд Голливудын жүжигчин Жейсон Скот Ли (Bruce Lee-гийн дүрд тоглосон, Soldier, Lilo&Stitch, ). Харин Зүүн гарын (Ойрдуудын) хаан Галданцэрэнд Казакын жүжигчин Дошан, түүний үнэнч жанжинд алдарт жүжигчин Марк Дакаскас (зодооны урлагын киноны алдарт жүжигчин), эмэгтэй гол дүрд казакын жүжигчин Айна тогложээ. Дээрх бүрэлдэхүүнийг харсан хэнд ч киног үзэх хүсэл төрөх байх. Кинонд 18-р зуунд казак үндэстэнүүдийг нэгтгэн нэг улсыг байгуулсан Мансур хэмээх хааны удамтай боловч амьд үлдэхийн эрхэнд харцын амьдралаар өсөж том болсон залуугийн тухай гарна. Тэрээр сүүлд Аблай хаан (1711-1781) нэртэй болдог. Ерөнхийлж харвал Тэмжүүны түүхтэй төстэй санагдсан. Казакуудын гол дайсан бол Зүүнгарын хаант улс, түүний хаан Галданцэрэн буюу Галданбошигт хааны дараачийн дараачийн хаан. Өвөр Монгол, Ар Монгол маань Манжид эзлэгдсэн байсан үе. Галданцэрэн Мансурын ээжийг алж түүнийг алах гэсэн боловч казак даяараа алдартай Араз баатар амийг нь аварч өөр дээрээ өсгөж хэдэн хүүхдүүдийн хамт жинхэнэ баатар эр болгож аваад казакуудтай байлдахаар ирсэн Галданцэрэнгийн цэргийн жанжин Шаризтай хал тулаанд явуулна. Мэдээж тулаанд Мансур ялж байлдахаар явсан цэргүүд нь жанжинаа алуулчаад буцаж ирээд хаандаа толгойг нь үзүүлж бухимдуулна. Ингээл Мансур ханхүү гэдгээ мэдээд ордонд амьдарч эхлээд, сайн найз ах нь ойрдын жанжинтай байлдуулсангүй гэж шаралхаад Мансурыг орхиж явах бөгөөд даарин дээр давс гэгчээр хоёулаа нэг бүсгүйд дурласан байгаагаа мэднэ. Тэгээд явж явж хоёр биенийгээ танихгүй халз тулалдаад Мансур хамт өссөн найзаа мэдэлгүй ална. Энэ мэт үйл явдал өрнөдөг казакын ерөнхийлөгчийн хүсэлтээр (зарлиг, тушаал ч байж магадгүй) бүтээгдсэн кино үргэлжилнэ дээ. Кинонд монголчуудын ахуй амьдралыг харуулсан хэсгүүдэд сонин гэмээр зүйлүүд ажиглагдаж байлаа.
Тулалдаантай хэсгүүдэд үзүүлээд өгөх байх гэж найдаж байтал сэтгэлд хүрсэнгүй. Араз, Шариз хоёрт тоглосон жүжигчид чинь арав хорин жил тулалдаантай кинонд тоглосон хүмүүс гэж бодохоор л дотороос гижигдээд үзээд байтал урам хугарсан шүү. Ядаж special effect-ийг нь тэр аймар Сувдан эрэг, Эр оронч кинонууд дээр ажилласан хүн хийсэн гэхэд алмайртал юм харагдсангүй. Эсвэл кино үзэхээсээ өмнө кино бүрэлдэхүүнийг унших хэрэггүй байсан бололтой. Одоо үед чинь түүхэн кинонд special effect байхгүй бол хичнээн сайхан кино зохиол байгаад орлого сайн олохгүй нь тодорхой.
Тус кино нь Голливудэд ирэх 3-р сарын 9-нд нээлтээ хийж кино театруудаар нь гарах гэж байна। Харин Казакстан, Орос-д өнгөрсөн оны 9-р сард нээлтээ хийсэн юм байна। Орлого ч овоо олсон сурагтай। Ямартай ч "Нүүдэлчин" (уул шугамандаа нүүдэлчин гэдэг маань монголчууд л гэсэн үг биш билүү) хэмээх энэ киног үзээд санаанд орсон зүйлээ бичлээ। Yahoo movie critics хэд гэж дүгнэхийг харах хэрэгтэй байх।
Оросын вэбүүд дээрээс "Кочевник" гээд хайхад л татаж авах линк гараад ирнэ।